Ирэх сард Төрийн ордонд зочилж болно
Монголчууд жилдээ ганц улс хувьсгалын баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд залахад нь ч холоос ч болов харж сүсэглэдэг.Төрийн ордноо татуулсан патиар-аа бурхныхаа хажууд хүндэтгэн залдаг ард түмэн. АНУ-д хүүхэд багачууд хүссэн хэн боловч Цагаан ордондоо зочлон танилцдагийн адил мон-голчуудад ч Төрийн ордондоо айлчлах боломж нээлттэй болсоор удаж байна. Үе үе анги хамт олон, албан байгууллагаараа Төрийн ордонтойгоо танилцаж бөөн цөөнөө-рөө явж байх нь харагддаг. Тэд хамгийн хүндэтгэлт гоёлоо өмсч, өлмий дээрээ гиш-гилэх шахам явж, Төрийн есөн цагаан хөлт тугныхаа өмнө зургаа авахуулдаг нь төрт ёсоо дээдэлж буйн бас нэгэн илэрхийлэл болдог.
Төрийн ордонд зочлохыг хүссэн манай уншигч хэрхэн ямар журмаар ийм эрх олж авахыг асуусны дагуу УИХ-ын Тамгын газрын Захиргаа, олон нийттэй харилцах хэлт-сийн мэргэжилтэн н.Чимгээгээс тодрууллаа.
Уг нь өмнө нь УИХ-ын даргын захирамжаар чуул-ганы хуралдаантай танилцдаг байсан байна. Үүнд Төрийн ордон, УИХ-ын чуулгантай танилцах хүсэлтээ гурав хоногийн өмнө УИХ-ын Захиргаа, олон нийттэй харилцах хэлтэст гаргах бөгөөд нэгдсэн хуралдаантай өдрүүдэд буюу пүрэв, баасан гаригт 40-өөс илүүгүй хүн зочилж болно. Зочлогсдыг туе хэлтсийн ажилтан газарчлан чуулганы нэгдсэн хуралдааны явц болон үе, үеийн Ерөнхий сайдуудын хөрөг, Төрийн долоон эрдэнэ, Есөн хөлт цагаан тугтай танилцуулдаг. Ингэхдээ бага насны хүүхдийг оруулдаггүи бөгөөд дунд сургуулийн ахлах ангийнхан бол Төрийн ордонд зочилж болох аж.
Тэгвэл сүүлийн үед ордонд зочлогсдын хэл татраад байгаа аж. Учир нь энэ арга хэмжээг дээр дурдсанчлан УИХ-ын даргын захирамжаар зохицуулж байсан бөгөөд шинэ парламент байгуулагдсанаар өөрчлөх шаардлага-тай болоод байгаа юм байна. Захирамжийн төслийг ерөнхийд нь бэлэн болгоод байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нээс өмнө баталгаажуулна. Гэхдээ өмнөх журамд нэг их өөрчлөлт орохгүй бололтой. Тиймээс Төрийн ордондоо зочлохыг хүсэгчид ирэх сараас шинэ журамтай танипцан чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг сонирхож, Есөн хөлт цагаан тугныхаа өмнө зургаа татуулж болох юм байна.
(өдрийн сонин 2004.09.21 234)