Гэмт хэргийн мэдээллээс
Амралтын өдрийн Монгол улсын эрүүгийн нөхцөл байдал хүндхэн байлаа. Дурдвал, Батмөнх нь согтуу үедээ өөрийгөө хутгалан гэмтээжээ. Улмаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин иргэн Д хоёр давхрын цонхоор унажээ. Одоо биеийн байдал муу, сэхээнд хэвтэж байгаа юм байна. Мөн Баянзүрх дүүрэгт эмийн сангийн эрхлэгчийг ажлаа хийж байхад нь үл таних хоёр залуу эм авъя гэж орж ирээд 13 удаа хутгалан 10 мянган төгрөг, хоёр боодол демидрол аваад гарсан хэрэг байлаа. Түүнчлэн Богдбадрах нь Хосбаяртай архи уун улмаар маргалдаж Богдбадрах нь Хосбаярын гэдсэн тус газар, харин өөрийн толгойг буудаж амь насыг нь хөнөөлөө.
-Сүүлийн гурав хоногийн дотор буюу амралтын хугацаанд 40 хэрэг үйлдэгдсэн байна. Yүнээс гурваас бусдыг цагдаагийн байгууллага ард иргэдийн дэмжлэг туслалцааны үрээр илрүүлсэн. Хулгай, авто ослын хэргүүд нэлээд их хэмжээгээр гарсан. Yүнээс хоёр гурван зүйлийг ард иргэддээ тусгайлан сонордуулъя гэж бодож байна. Саяхан Баянзүрх дүүргийн ХYIII хорооны иргэн эрхэлсэн ажилгүй Цэрэнжамц гэгч айлаар халаалт шалгаж байна гэж орсон байгаа. Тэгээд галзууханд нь байсан арав шахуу мөнгөн аягыг нь аваад явсан. Энэ асуудал түрүүчийн долоо хоногт мөн давтагдаж байсан. Иймэрхүү ахуйн хүрээний асуудлаар далимдуулж гэр оронд нь орж залилах хэрэг нэлээд гарч байгаа юм.
Түүнчлэн амралтын өдрүүдэд нийт 624 иргэн эрүүлжүүлэгдэж, гурван хүн осгож үхсэн байна. Мөн цагдаагийн байгууллага урд он, саруудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан 30 хэргийг илрүүлжээ. Ноцтойгоос нь дурдвал, удаа дараа хулгайн хэрэг үйлдсэн Ц.Золжаргал, Б.Дамдин нар баригдсан байна.
/MN-25 телевиз/