Насанд хүрээгүй охидууд тамхи татах нь ихэсчээ

Сүүлийн үед манай улсад 18-25 насны эмэгтэйчүүд тамхинд донтох нь эрс ихэсч байгаа. Ялангуяа насанд хүрээгүй охидууд маань тамхи татаж байгаад эцэг эхчүүд их санаа зовниж байгаа юм. Энэ талаар бид Сэтгэц наркологийн төвөөс насанд хүрээгүй охидууд тамхи татах нь тэдний эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг талаар эмчээс нь зөвлөгөө авах гэсэн боловч дарга байхгүй учраас бид зөвлөгөө өгөхгүй гэсэн хариулт өглөө. Ер нь энэ байгууллага энэ талаар ард олонд урьдчилан сэргийлэх, үүн дээр зөвлөгөө өгөх үүрэгтэй боловч даргын зөвшөөрөлгүйгээр ямар ч зөвлөгөө өгдөггүй газар юм байна. Ингээд бид жирийн ард иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонслоо.
-Одоо манай охидууд тамхи татаж ерөөсөө болохгүй. Гоо үзэсгэлэн, бие бялдар нь муухай болно. Сонирхлоос болоод тамхи татаж байгаа байх.
-Замбараагүй зан, хүмүүжил муутайгаас л болж байгаа байх. Сүүлийн үед хөвгүүд нэг их татахаа больчихсон. Охидууд их татдаг болж. Тамхи татахаа болиоч, эрүүл мэндэд чинь хортой л гэж хэлмээр байна.
Тамхины хор холбогдолтой тэмцэх Монгол улсын хуульд бүх шатны сургууль, хүүхдийн байгууллагад хэн гуайд ч тамхи татахыг хориглоно. 16 нас хүрээгүй хүүхдэд ямар ч дэлгүүр тамхи худалдаалахыг хориглосон байдаг. Харин энэ хуулийг амьдралд хэн ч тоодоггүй нь ссвөр насны охидын тамхины зуултаас харагдана. Өнөөдөр нөхөн үржихүйн эзэд маань нярай хүүхдийн гэнэтийн нас баралт тамхичин эхээс төрсөн хүүхдэд тав дахин их байдгийг мэдэхэд илүүдэхгүй байх. Тамхи татагчид 20 хувийг өөртөө зориулж үлдсэн 80 хувийг эргэн тойрноо хордуулдаг байна. Энэ нь ирээдүйн тамхичид төрүүлэх гол баримт юм. Энэ олон тамхичдаас тамхинд орж байгаа охидод гол анхаарлаа хандуулахыг эцэг эхчүүд болон багш нарт анхааруулж байна.
/MN-25 телевиз.2004-09-21/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button