Мисс Содтуяа англи хэлний сурах бичиг хандивлалаа

Орчлон дунд сургуулийн сурагчид жил бүр Гараас гарт гэсэн тусламжийн хөдөлгөөн өрнүүлж өөрсдийн гамтай хэрэглэсэн ном, сурах бичиг, хувцас, тоглоом зэргээ хотын төвөөс алслагдсан сургуулийн хүүхдүүдэд хандивладаг байна. Энэ удаа тэд Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн үе тэнгийнхэндээ хэдэн өдрийн турш цуглуулсан чин сэтгэлийн бэлгээ гардуулсан юм.
Орчлон сургуулийнхан дэлхийн мисст оролцох гэж байгаа Содтуяагийн санаачилсан Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц аяныг дэмжин Дамбадаржаад байрладаг 58 дугаар сургуулийнханд тусалсанд үе тэнгийнхэн нь ихэд баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн мисс Содтуяа 250 мянган төгрөгийн үнэ бүхий англи хэлний сурах бичгийг тус сургуульд хандивлалаа.
/MN-25 телевиз.2004-09-21/