Төсвийн төслөө ч эцэслэн найруулаагүй байна

Гэтэл Засгийн газраа бүрдүүлж чадахгүй бие биедээ тунирхаж байгаа хоёр намын нэг нь улсын төсөв гэдэг хойш нь тавьж болохгүй том даалгаварт тулж ирлээ. Төсвийн тухай хуулиар бол аравдугаар сарын 1 гэхэд төсвөө өргөн бариад намрын чуулганы эхний асуудал болгон хэлэлцэх ёстой. Гэтэл төсвийн төслөө ч эцэслэн найруулаагүй байгаа нь хуульд заасан хугацаанд хэлэлцэж чадах уу гэсэн эргэлзээг төрүүлж байгаа юм.
-Монгол улсын Төсвийн тухай хуулиар тухайн оны төсвийн улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ, Засгийн газраас аравдугаар сарын 1-нээс өргөн барих хуультай. Энэ өргөн барьсан төслийг УИХ дөрвөн үе шаттайгаар хэлэлцэж арванхоёрдугаар сарын 1-ний өмнө баталж гаргана. Аймаг, орон нутагт бол ИТХ-аараа тухайн орон нутгийнхаа төсвийг хэлэлцээд арванхоёрдугаар сарын 31-ний өмнө батлах учиртай. Ингээд шинэ ондоо буюу нэгдүгээр сарын 1-нээс эхлээд шинэ төсвөөр ажиллаж эхлэх учиртай юм.
Нэгэнт шинэ Засгийн газар бүрдэж амжаагүй байтал төсөв хэлэлцэх цаг тулчихсан учраас хуучин сайд нар төсвөө баримталж байгаа юм байна. Гэхдээ сонгуулийн амлалтыг туслах тал дээр хэр зэрэг анхаарахыг хэн ч хэлж мэдэхгүй. Зөвшилцлийн гацаанаас болоод төсвийн хэлэлцүүлэг ч бас гацахгүй үгүйсгэхгүй байгаа ч хуулинд зааснаар арванхоёрдугаар сарын 1 гэхэд бүх асуудал батлагдчихсан байх учиртай. Тиймээс хоёр нам ирэх жилийн төсөвт хэн нь ямар амлалтыг тусгаж, хэр зэрэг ойлголцохоос төсвийн хэлэлцүүлэг хугацаандаа амжих уу гэдэг болоод байна. Ц.Элбэгдорж сайд өөрийн тэнхмээ бүрдүүлээгүй, хуучин сайд нартайгаа зохицож ажиллахыг хичээж байгаа ч үнэхээр гар нийлж төсөл боловсруулж чадах болов уу гэдэг ч эргэлзээтэй байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button