Монгол хуурчид олимпийн аварга боллоо
Оролцогчид бүжиг, хөгжим, тулааны урлаг гэсэн гурван төрлөөр өрсөлдсөн бөгөөд 70 гаруй орны 170 орчим хамтлаг, 11 улсын Соёлын сайд нар хүрэлцзн очсон аж. Манайхаас Морин хуур-ын чуулга оролцож хөгжмийн төрөлд олимпийн аварга буюу Дэлхийн эв зохирол хэмээх тэргүүн Гран приг хүртээд ирсэн бапна. Наадмын талаар Морин хуур-ын чуулгын уран сайхны удирдаач, Монгол Улсын ардын жүжигчин Ц.Батчулуунаас тодрууллаа.
-Танай чуулга хичнээн хуний бүрэлдхуүнтэй очсон вэ, ямар бутээлээ тоглов?
-Манайхан 14 хүний бү-рэлдэхүүнээр оролцоод ир-лээ. Олимпийн журамд нэг хамтлаг 15 минутын хуга-цаанд хөгжимдөж узүүлнэ гэж заасан байсан. Бид төрийн хошой шагналт Н.Жанцанноровын Монгол аялгуу, Цагаан суварга, Монгол ардын уртын дуу, морин хуурын татлага, Уйлган шарын явдал, Баруун монголын бий биелгээ, хөөмий, төрийн шагналт Б.Шаравын Наадмын дэнж зэрэг бүтээлийн эв-лүүлгийг тоглосон. Яг тоглоод дуусахад 14 минут 57 секунд болж байсан.
-Олимпод оролцох эрхийг яаж авсан юм бэ?
-Манай чуулга өнгөрсөн наймдугаар сард Японы Эзэн хааны ордонд тоглолт хийсэн юм. Тэр үеэр элчин сайд асан, Морин хуур нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Хүрэлбаатар бидэнд энэ олимпод оролцох санал тавьж эрхийн бичиг олж өгсөн. Ер нь морин хуур дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхийг ноднин ЮНЕСКО-гоос олгож дэлхийн утга соёлын өвд бүртгэж авсан.
-Манай уран бүтээлч-дийн араас ямар орнууд нэхэв?
-Узбекстан, Солонгос, Хятадын хамтлагууд орсон.
-Гран приг дагаж ямар шагнал ирсэн бэ?
-Бидний мөнгөөр бол 10 сая орчим төгрөг дагалдуулж өгсөн. Мэн цаашид олон удаа аварга болох итгэлээр шагна-сан. Энэ наадам хоёр жил тутамд уламжлал болон зо-хиогдож байх юм билээ. Дараагийн наадам Бээжинд болох сурагтай. Одоо бидэнд бүжиг гэдэг гайхамшигтай урлаг бий. Түүнийгээ бас сойх хэрэгтэй байна.
(өдрийн сонин 2004.09.22 235)