Нойр булчирхайн үрэвсэлт өвчин ихэсчээ
Харин сүүлийн үед нойр булчирхайн үрэвсэлт өвчин монголчуудын дунд түгээмэл өвчин болоод байна. Энэ нь юунаас болж байгаа талаар болон нойр булчирхай гэдэг эрхтэн маань ямархуу эрхтэн болох талаар бид мэргэжлийн эмчээс лавлахаар Улсын клиникийн төв эмнэлэг дээр ирээд байна. -Архидалт ихэдсэнээс болж нойр булчирхайн үрэвсэлт өвчин маш ихдэж байна. Хоёрдугаарт, монгол хүний уламжлалт хооллолт үндсэндээ байхгүй болсон. Гадаадын бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болсон. Ходоодны ар хэсгээр нойр булчирхай байдаг. Тэгэхээр нойр булчирхай нь ходоод, 12 гэдэсний араар, хэвлийн дээд хэсэгт байрлаж байна гэсэн үг. Нойр булчирхай өөрөө их бие, толгой, сүүл хэсэг гэсэн гурван хэсгээс бүрддэг. Тэгэхдээ нойр булчирхайн өвдөлт баруун өрцөнд байна, хэвлийн гол шугамаар, хүйсний дээд талд, зүүн аюулхайн нуман дор өвдөх шинж тэмдгээр илэрнэ. Уртаараа 16-18 см, өргөнөөрөө 2.4-2.6 см булчирхайлаг эрхтэн байгаа юм.
Саяхан хүртэл монгол хүн нойр булчирхайтай эсэхээ ч мэддэггүй байсан. Огт өвдөж зовоодоггүй байсан энэ эрхтэн сүүлийн үед үрэвсэж, хавдаж, бэтгэрч, бүр уйланхай болж хүний амийг авах нь ихэсч байна. Хэвлий, цээжээрээ гэнэт хүчтэй хатгаж өвдөөд үхчихлээ гэх явдал хөдөө газарт гардаг нь мөн л нойр булчирхайн хүндрэл. Түүнээс хэвлий хавиар өвдөхөд ходоод гэдэс гэж бодон тоолгүй явдаг. Гэтэл хэвлийн дээд хэсгийн баруун талаар өвдвөл нойр булчирхайн толгойн хэсэг, хэвлийн доод хэсгээр өвдвөл их бие, зүүн талаар өвдвөл нойр булчирхайн сүүл хэсэг өвдсөнийг заана. Yүнээс баруун талаар өвдөж нойр булчирхайн толгой өвчилсөн бол бараг эмчилгээгүй гэхэд болно. Учир нь одоогоор дэлхий дахинд нойр булчирхайн толгойн хэсэгт мэс засалчид зориглож хүрээгүй байгаа юм.
Нойр булчирхайн өвдөлтийн шинж тэмдэг нь хөл, гарын үзүүр хөрөх, үе үе огиулж бөөлжих, үүнээс болж даралт унах зэргээр онцын зовиургүй илэрдгээс хүмүүс тоодоггүй. Эдгээр шинжээс танд аль нэг нь илэрвэл эртхэн эмчид хандахгүй бол нойр булчирхай дотроо хагарч бусад эд эрхтнээ ч гэмтээн шоконд оруулах аюултайг эмч анхаарууллаа.
/MN-25 телевиз.2004-09-22/