Хүн бүр ид шидтэй, бурханлиг болох уу?

Интернат болон шинжлэх ухааны ном, сэтгүүл уншиж олсон мэдлэгээ зөвхөн өөртөө хадгалаад байхыг хүсдэггүй бусадтай хуваалцахыг чухалчилдаг түүнтэй нэгэн сонирхолтой сэдвээр хөерөлдсөн юм. Эрдэмтдийн хийсэн судалгаа шинжилгээ, туршилт яван явсаар бурхны сургаал, номлол, мен чанартай нийлээд ирсэн гэв үү. Бидний шүтээд байдаг бурхан чинь шинжлэх ухааныг нөлөө талаас нь тайлбарласан зүйл юм биш үү. Юутай ч уншаад үзээрэй.
-Торсион орон гэж яригдах боллоо. Торсион орон гэж юуг хэлээд байгаа талаар тайлбарлахгүй юу?
-Торсион нь хуйлрах, эрчлэх гэсэн англи үтээс гаралтай. Анх бүр 1800-гаад оны сүүлчээр физикиин эрдэмтэд ямар ч биетийн эргэлдэх явцад эргэлтиин хүчнээс нэг орон зай үүсдэг гэж үзээд үүнийгээ судалж эхэлсэн байна. Ту-хайлбал, бид таталцлын орон зайг мэднэ шүү дээ. Алив биетүүд бие биедээ татагдаж байдаг, том биетүүд их хүчээр, бага биетүүд бага хүчээр таталцаж байдаг тухай. Үүн шиг нэгэн үл мэдэгдэх орон зайны тухай тэд мэдэж байсан ч яг ийм юм гээд баталж чадаагуй. Тэр бүү хэл, нэр ч өгөөгүй явж байсан. Харин хүмүүс сансарт нисдэг болсон цагаас тэр талын судалгаа хөгжиж ирсэн гэж үздэг. Эрдэмтэд үндсэн су-далгаанаас гадна сансрын эгэл биетүүдийн талаар судалж эхэлсэн. Энэ нь торсион орныг судлах, нээхэд ихээхэн ач холбогдолтой болсон.
Өнөөг хүртэл физикийн шинжлэх ухаан ертөнц дэх бодит бүх биет нь цахилгаан соронзон хүч, таталцлын хүч, атом ба түүний бичил бүрдэл хэсгүүдийн хэмжээнд үйлчлэх сул ба хүчтэй харилцан үйлчлэлийн хүч гэсэн гэсэн дөрвөн хүчний нөлөөнд оршин тогтнож байна гэж үзэж байв. Гэтэл эрдэмтэд эдгээр дөрвөн хүчний нийтлэг чанаруудыг судалж үзээд эд бүгд нэг эх үүсвэртэй бөгөөд тэр нь физикийн вакумд үйлчлэх тав дахь хүч юм гэж нотолжээ. Тэр тав дахь хүчдээ торсион буюу хуйлрах орон гэж нэр өгчээ.
Физикийн шинжлэх ухаан үүнд хоёр замаар хүрсэн гэж үздэг. Анх Эйнштейний зохио-сон Е=мс2 буюу алив биед агуулагдаж буй эрчим нь уг биеийн жинг гэрлийн хурдаар хоёр зэрэглэн үржүүлсэнтэй тэнцэнэ гэсэн томъёоллоос улбаалаад үзэхэд нэг талаас матери эрчим болон хувирч оргүй хоосонд шилждэг нь харагдаж байна. Нөгөө талаас алив бие атом, электрон, эгэл хэсэг гээд дуусч түүний цаана юу ч байхгүй зөвхөн огт оргүй хоосон буюу физикийн вакум л үлдэж байгаа нь мэдэгдэж олон орны эрдэмтдийн судал-гаагаар энэ нь батлагдсан.
Харин Оросын нэрт физикч Г.И.Шипов онолын бүтээлүү-дээрээ торсион орон бол боди-сын тав дахь төлөв гэж батап-сан байгаа юм.
-Бодисын тав дахь төлөв өө…
-Тиим ээ. Алив биет хатуу, шингэн, хий, плазм гэсэн дөрвөн төлөвтэй. Гэтэл үүнээс гадна ертөнцийн үндсэн буюу тав дахь төлөв нь оргүй хоосон буюу вакум юм гэсэн дүгнэлт гаргасан хэрэг шүү дээ. Бодисын дээрх дөрвөн төлөв бие бие рүүгээ шингэж хувирч байдаг шиг тав дахь төлөвт ч хувирна. Мэн хоосон нь дээрх дөрвөн биетэд ч хувирдаг гэдэг таамаглал батлагдаад байна.
Физикийн вакумын өөр нэг онцлог нь үүнд асар их энерги агуулагдаж байдаг бөгөөд нягтрал нь 1 смЗ эзэлхүүнд 1095 гр эрчим агуулагдаж байдгийг ч тогтоосон юм. Энэ бол үнэхээр төсөөлөхөд нь бэрх тоо. Бидний хамгийн жижиг гэдэг атомын цөмийн нягт л гэхэд 1 смЗ эзлэхүүнд 10 гр байдаг шүү дээ.
-Тэгвэл бидний мэдэх дөрвөн төлөв шиг хоосон төлөвт ч физикийн хуулиуд адил үйлчлэх үү?
-Хов хоосон тэр вакумд ямар ч физикийн хууль үйлч-лэхгүй. Термодинамикийн хоёрдугаар хууль, харьцан-гуйн онол ч хамааралгүй болж байгаа юм. Ертөнцийн алив биетүүд оршин байх хугацаан-даа байнга элэгдэж хорогдож оршихуйн зарлага үүсгэж байдаг. Мөнх бусын энэ хууль ч үйлчлэхгүй учраас цаг хуга-цааны тухай ойлголт тэнд байхгүй. Өөрөөр хэлбэл, ма-най материаллаг орчинд үйл-чилдэгөнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн ойлголт үгүй болж тэд бүгд зэрэгцэн оршино. Тэнд цаг хугацааны тухай ойлголт үгүй учраас хурд, орон зайн тухай ч ойлголт байхгүй. Энэ нь бидний ердийн сэтгэлгээнд бол ойлгомжгүй цэвэр матема-тикийн ойлголтууд юм. Одоо, өнгөрсөн, ирээдүй зэрэгцэн оршиж байгаа болохоор бид тэр вакумаас өнгөрсөн болон ирээдүйгээ мэдэж болох юм.
-Арай л уран зөгнөл юм шиг…
-Тэгж санагдаж байж болно. Гэхдээ ирээдүйг зөгнөгч Нострадамус, Ванга болон монголын мэргэн түргэн хүмүүсийн тухай хэн ч яаж мэдэж байгааг нь тайлбарлан
хэлж чадаагүй байгаа шүү дээ. Бидний зөн совин, зарим зүүдийг ч хэлж болж байна. Энэ бол хэн ч жолоодож ча-дахгүй байгаа тиим нэг зүйл.
-Физикийн вакум буюу огт оргүй хоосонд өнгөр-сөн, одоо, ирээдүйн тухай бүхий л мэдээлэл хадгалагдаж байдаг гэсэн үг үү?
-Сүүлийн үеийн шинжилгээ судалгаануудаас үзвэл вакум нь мэдээлэл эрчмийн цогц орон буюу оюунлиг агууламжтай бүтэц болох нь тогтоогдож байгаа гэнэ. Эндээс үзэхэд мэдээлэл бол манай материаллаг ертөнцийн үндэс, түүнийг зохион байгуулагч хүч нь болж байна. Юу байсан, юу байгаа, юу болох талаархи бүхий л мэдээлэл физикийн вакум буюу огт оргүй хоосонд агуулагдаж байдаг бололтой.
Ертөнцийн ямар ч биет атом, молекул, электрон гээд цааших бичил ертөнцөд хэзээ ч хөдөлгөөнгүй тайван байдаггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, эгэл хэсэг утсан биет мэт болж мөнхийн үүсч бас тэр дороо үхэж байдаг. Энэ үхэл, үүслийн хоорондын зайг хэмжиж болдоггүйн учир нь тэнд цаг хугацааны тухай ойлголт байдаг-гүйтэй холбоотой. Тэнд үхэл, амьдрал зэрэг оршиж байдаг бөгөөд төрж үхэхийн мөнхийн тэр эрчим нь ертөнцийн өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай мэдээллийг бичиж байдаг хэрэг. Тэндээс гарч байгаа долгионы хагасыг ч гэсэн тархиараа дамжуулан авч байгаа тэр хүмүүс ирээдүйн зөгнөн хэлээд байдаг юм биш үү. Нөгөө мэргэ төөргийн нууц энд байгаа юм биш үү.
-Физикийн вакум буюу тэр хоосон орон зай тэгээд хаана байдаг гэж?
-Бидний төсөөлж харж бай-гаа тэр бүх зүйл. Бидний бие дотор ч байгаа. Жишээлж хэ-лье л дээ. Атом бол нүдэнд үзэгдэхгүй, томруулагчаар харахад ч харагдах төдий тиим жижиг зүйл. Устөрөгчийн нэг атомыг манай цэнгэлдэх хү-рээлэнгийн чинээ томруу-лахад цөм нь голдоо шар бу-дааны чинээ харагдана. Электрон нь хумхийн тоос мэт харагдах төдий цөмөө тойрон эргэлдэж байдаг. Тэр электрон Цөм хоёрын хоорондох Т00 мянга дахин уудам зай бол оогүй хоосон буюү физикийн
вакум юм. Ийм байдал нар, оддын аймаг, ертөнцөд ч давтзщана. Ингээд бодохоор та бидний бие цогцос ч оргүй хоосон зайд бие биетэйгээ алс зайнаас барьцалдан бужигнах тоо томшгүй хумхийн тоосноос бүрджээ. Өнөөдөр шинжлэх ухаан яг тооцоолон хэлж чадаагүй байгаа ч орчлон хорвоогийн энэ тогтолцооны учир зүйг Нагаржунайн тодорхойлсноор Хуран үүдсэн хийгээд хуран эс үүдсэн, олон буе, нэг бус, буй бус, үгүй бус, буй үгүй бээр бус, энэ завсарт хамаг элдэв зүйл хурсан буюу гэж төсөөлөхөөс өөр аргагүй болж байна.
-Шинжлэх ухаан явсаар бурхантай нийлж байгаа нь энэ гэж дүгнэсэн байсан?
-Бурхан гэдэг ойлголтыг танин мэдэхийн тулд шинжлэх ухааны замаар явахад нөгөө Бурханы сургаалтай нийлээд байдаг. Буддын сургаалд ертөнц болон түүнийг бүрдүүлэгч юмс үзэгдэл, үйл явцын анхдагч эхлэлийг Бурхан. Бурхан энэ ертөнцөд газар сайгүй өөрийн чанарыг илэрхийлдэг боловч энэ нь өөрийн бие биш билээ. Учир нь Бурхан хэлбэр дүрегүй бие бөгөөд энэ ертөнцийн бүхий л өнцөг буланг дүүргэж байдаг Гэгээрэл юм гэсэн байдаг. Тэгвэл энэ Гэгээрлийг эн-гийнээр бодоход их боловерол юм. Боловерол бол мэдлэг бөгөөд мэдлэгийг үүсвэр нь мэдээлэл. Тэгвэл Бурхан бол мэдээлэл. Түрүүн бид физикийн вакумыг мэдээлэл агуулагч гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёр ижилхэн ойлголт байгаа биз. Шашин, шинжлэх ухаан хоёрын нэгдэн нийлэх уулзвар нь эндээс эхэлж байна гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
-Энэ хий хоосон орон зай буюу торсион орныг бурхан бүтээсэн хэрэг үү. Байгалийн өөрийнх нь зүйл үү?
-Энэ бол мөнхөд байх бодисын анхдагч төлөв юм. Ертөнцийг үүсгэж, агуулж, оршин тогтнохыг зохицуулж байгаа гайхамшигт ид шид. Үүнийг Бурхан гэж нэрлэж байна. Өөрөөр хэлбэл, физикийн анхдагч төлөвийг Бурхан гэж нэрлэжээ. Шашин, . шинжлэх ухаан хоёрын нийлэх зам нь энэ. Шашин, шинжлэх ухаан хоёрыг нэг ширээний ард суулгаад нэг зорилго тавибал яах вэ. Хүн бүрийг бурханлиг чанартай, ид шидтэй болгох боломж бүрдээд байна гэж болно.
-Торсион орныг ашиг-лаж, ид шидийг нь бага ч атугай гаргаж байгаа су-далгааны төв, эрдэмтдийн тухай…
-Оросын эрдэмтэн, академич А.Е.Акимовын удирдсан баг олон жилийн судал-гаагаараа лазерын туяа, бип-ризм, цагирган туйлшруу-лагчийн тусламжтайгаар торсион орон гаргаж авчээ. Ийм орон дотор эгэл хэсгүүд ко-нусан спирал хэлбэрт шилжиж цагийн зүүний дагуу эргэлдэхэд үүсэх энергийг эерэг, цагийн зүүний эсрэг эргэлдэхийгсөрөг гэж ангилсан байна. Эерэг эрчим нь хүн болон амьд биетэд сайн эрүүлжүүлэх үйлчилгээг үзүүлдэг бол сөрөг нь хортой, бүр үхлийн үйлчлэл ч үзүүлдэг байна. Энэ үзэгдлийн үүднээс зарим газар орны сайн муу нөлөөг таилбарлах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Торсион орныг гаргаж авсны үндсэн дээр хэдэн онцлог шинжийг гаргаад байгаа аж. Үүнд торсион орон бүх хатуу биетүүдийг, бүр маш зузаан хана байсан ч чөлөөтэй нэвтэрнэ. Мэн цахилгаан соронзон орноос өөр үйлчлэлтэй бөгөөд ижил цэнэгүүд таталцаж, эсрэг цэнэгүүд түлхэлцдэг, Түүнчлэн амьд болон амьгүй биетийн био орон торсион шинжтэй байхаас гадна дорсион нь мэдээлэл эрчмийн цогц шинжтэй, физикийн хуулиудад захирагдахгүй.
-Бий болгосон торсион орны тусламжаар амьдрал ахуйд хэрэгцээтэй зүйл бүтээж болох болох уу?
-Академия А.Е.Акимов дэлхийн анх удаа байнгын тогтвортой ажиллагаатай торсион генератор буюу эрчим хүчний эх үүсвэрийг зохион амжилттай туршиж байгаа гэнэ. Тэрбээр 3 кВт болон түүнээс илүү хүчин чадалтай загварууд хийж орон сууц, үйлдвэрлэлийн байрны халаалтанд туршиж байна. Торсион генератор дотор ердөө уе хийгээд л уе маань торсион үйлчлэлд шууд халах зарчмаар ажилладаг. Ийм генераторын ашигт үйлийн коэффициент 400-500 хувь байдаг нь эрдэмтдийн гайхшийг бараад байгаа аж. Торсион генераторын ажиллагаанд ямар ч нефть, нүүрс, хий, уран хэрэггүй. Тэр санс-раас буюу огт оргүйгээс өөрөө өөрийгөө тэжээж ажиллана. Энэ бол ертөнцийн мөнхийн хөдөлгүүр гэсэн үг.
Ангарагт буулгасан ап-паратаас радио долгион 20 минутын дараа дэлхийд ирдэг бол торсион мэдээг яг л тэр 31 шинд хулэзж авна. Акимовын тооцоогоор торсион орны нэвтрэх чадвар нейтроноос ч үлэмж илүү учир сар хүртэл мэдээ нэвтрүүлэхэд ердөө 10 миливатт чадал хэрэгтэй гэнэ. Энэ бол гар чийдэнгийн зайнаас 30 дахин бага чадал юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цахилгаан эрчим хүч одоо хоцрогдол болох нь.
Ашигт үйлийн Коэффициент бага анхдагч генератор, дамжуулах шугам, хэрэглэгч техник хэрэгелүүд алхам тутамдаа алдагдал авчирдаг. Гэтэл торсион орон өөрийн хүчирхэг эрч хүчээ огт алдаг-далгүй дамжуулдаг байна.
Торсион орныг металл боловеруулахад ашиглахад их үр дүн өгч байгаа гэнэ. Цахилгаан соронзон долгион болон хэт давтамжтай авиа ч металлын гүнд нэвтэрч, түүний оронт торыг бүхэл эзэлхүүнээр нь өерчилж чаддаггүй, хайлуулах зуухны ханыг ч нэвтэлж чаддаггүй билээ. Гэтэл торсион орон нэвтэлж үйлчлэн, зэсийн цахилгаан дамжуулах болон исэлдэлт тэсвэрлэх чанарыг 200 дахин сайжруулж, автомашины машины поршень хийдэг силумины бэх батыг 10 дахин дээшлүүлдэг. Энэ мэт олон зүйлийг дурдаж болох юм.
Д.ОЮУНТУЯА
(өдрийн сонин 2004.09.22 235)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button