УИХ-ын чуулган өнөөдөр болно

Хэлэлцэх асуудлыг товлох үед гишүүн Ц.Нямдорж Yндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох тухай байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх санал гаргасан боловч эвслийн бүлгийнхэн өөрийн хүний нэрийг хэлэлцээгүй гэсэн үндэслэлээр хойшлуулав. Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тул МАХН, эвсэл тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх ёстой. Гэвч Ц.Нямдорж гишүүн Цэцийн гишүүний асуудлыг заавал барьцуулах ёстой юу. Бэлэн байгаа тал нь хэлэлцээд бэлэнгүй тал нь дараа болно биз хэмээн дээрх асуудлыг яаралтай ярихыг шаардсаар байсан юм.
Гишүүн Н.Батбаяр хугацаа шахагдсан тул Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг эхний ээлжинд хэлэлцэх санал гаргахад гишүүн Ц.Нямдорж Хартай авгай шиг байхаа болиоч хэмээн эвслийнхнийг зэмлээд Хүн алж хүрээ талах гэж байгаа биш. Юм болгоныг үүний цаана нэг бүтэхгүй юм бий гэж хардаад байх юм гэж биеэ өмөөрлөө. Гишүүн С.Оюун Цэцийн гишүнийг УИХ-ын бүтцийн нэг болох бүлгийн хурлаар хэлэлцээгүй ул эхэлж бүлгээр оруулаад байнгын хороогоор хэлэлцүүлье гэж байж маргааныг тасаллаа.
Засгийн газрын бүтцийг хэлэлцэхэд зарим яамны нэр дээр гишүүдээс санал гарч байсан. Гишүүн С.Ламбаа Барилга, хот байгуулалтын яамыг Газрын шинэтгэл, хот байгуулалтын яам гэх нь зохистой гэсэн бол Г.Адъяа нарын гишүүд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэх, гишүүн С.Отгонбаяр Зам тээвэр, аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, аялал жуулчлалын гэх ньзохимжтой гэсэн саналууд гаргаж байв.
Гишүүн Ц.Нямдорж Санаанд таарахгүй зүйлүүд байгаа ч зөвшилцлөө бодоод эрх чөлөөгөө хязгаарлая. Зөвшилцлөөс өөрөөр яривал гишүүн бүрээс санаа гарна гэхэд гишүүн Н.Батбаяр УИХ-ын гишүүний саналыг зөвшилцөл нэрээр хаагаад байхгүй шүү гэж түүний өөдөөс сөргөж байсан. Яамдын нэрийг солих гэвэл зөндөө асуудал гарах тул Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх эсэхээ л яръя гэж байнгын хорооны дарга Су.Батболд хэлснээр асуудал шуударлаа.
Анхдугаар чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн захиргааны тогтолцооны бүдүүвчийн тухай тогтоолын төслийг мөн хэлэлцүүлэхээр боллоо.
УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хамтарсан хуралдаан, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаануудаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дараах байдлаар тогтоох нь зүйтэй гэлээ. Чуулганы нэгдсэн хуралдаан маргааш болох юм.

Засгийн газрын бүтэц
Ерөнхий чиг үүргийн яамд
Гадаад хэргийн яам
Сангийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам

Чиглэлийн яамд
Байгаль орчны яам
Батлан хамгаалах яам
Барилга, хот байгуулалтын яам
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Зам тээвэр, аялал жуулчлалын яам
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
Түлш, эрчим хүчний яам
Yйлдвэр, худалдааны яам
Хүнс, хөдөө аж ахуйн яам
Эрүүл мэндийн яам

Засгийн газрын бүрэлдэхүүн
Монгол Улсын Ерөнхий сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын Шадар сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Байгаль орчны сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн –Батлан хамгаалахын сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Барилга, хот байгуулалтын сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Гадаад хэргийн сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Зам тээвэр, аялал жуулчлалын сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Сангийн сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Түлш, эрчим хүчний сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Yйлдвэр, худалдааны сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хууль зүй, дотоод хэргийн сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хүнс, хөдөө аж ахуйн сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрүүл мэндийн сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд

/Өдрийн сонин, 2004, 09.22, 235/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button