Эвслийн сайд нарыг Ц.Элбэгдорж тодруулна

Хэдий хамгийн ардчилсан төлөөлөлтэй ч хууль бөөндөх хэлбэрээрээ өмнөх УИХ-аасаа дутахгүй нь бололтой гэсэн сэтгэгдэл төрсөн шүү. Чуулганы хуралдааны дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар яамдаа хэрхэн хуваахаа зөвшилцөхөөр болж, тэдний ярилцаж тохирохыг хүлээж бүлгийнхэн ч тус тусдаа хуралдлаа. Эвслийн бүлгийн хурлаас яамдыг хуваарилах, Засгийн газрын гишүүдийг УИХ-д өргөн барьж томилуулах онцгой эрхийг Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид өгсөн байна. Эвслийнхний Ерөнхий сайдад өгсөн чиглэлээр бол Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Зам тээвэр, аялал жуулчлалын, Гадаад хэргийн, Yйлдвэр худалдааны, Барилга, хот байгуулалтын, Эрүүл мэндийн яамдыг авах сонирхолтой байгаа аж.
Ц.Элбэгдорж энэ асуудлаар УИХ-ын дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохиролцох ёстой юм. Гэвч энэ асуудал шинэ гацаа үүсгэж магадгүй байгаа. Учир нь МАХН Хууль зүй, дотоод хэргийн, Гадаад хэргийн, Yйлдвэр, худалдааны яамдыг мөн сонирхдог.
/Өнөөдөр, 2004, 09.23, 223/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button