Монголын төмөр зам 2021 он хүртэлх төлөвлөгөөгөө гаргажээ

Энэ талаар өнөөдөр Япон-Монголын төв сэтгүүлчдэд танилцуулсан байна. Монголын төмөр зам одоо 1810 км болжээ. Нийт ачаа эргэлтийн 90 гаруй хувь, зорчигч тээврийн 50 орчим хувь нь төмөр замаар явдаг. Энэ салбарт 13 мянга гаруй хүн ажиллаж байгаа юм. Манай улсын эдийн засагт чухал байр суурийг эзэлсээр байгаа дамжин өнгөрөх транзит тээврүүд ч жил бүр нэмэгдсээр байна. Харин одоо төмөр зам ирээдүйд ямар болохыг товч дуулгая.
Жил бүр 30-аас доошгүй вагоноор паркаа шинэчилж байна. Замын-Yүдэд шингэн ачаа шилжүүлэн хадгалах байгууламжтой болно. Түүнчлэн УБ-Толгойтын хооронд хос зам тавьж хурдан галт тэргээр аялах болж байна. Энэ хурдан галт тэрэг 2021 он гэхэд Амгалан-Улаанбаатарын хооронд аялах болж байна. Цахилгаан галт тэргийг ч мөн худалдан авахаар төлөвлөжээ. Урьдчилсан төлөвлөгөөрөөр 2021 он гэхэд 51.4 сая тоннд хүрэх аж. 1988 онд 17.8 сая тонн ачаа тээвэрлэж байсан нь оргил үе нь байжээ. Харин хүмүүст хамгийн хэрэгцээтэй зүйл болох км-ийн дундаж үнэлгээ нь дөнгөж зургаан төгрөгөөр 2021 он гэхэд нэмэгдэх юм байна.
/MN-25 телевиз/