Ерөөл

Эрт цагийн хүмүүс байгалийн янз бүрийн үзэгдлийг түүний эзэн хилэгнэснээс болж үүслээ гэдэгт итгэдэг байж. Учир нь тухайн цагт шинжлэх ухаан төдийлөн сайн хөгжөөгүй, хүмүүсийн итгэх үнэмших бишрэл нь бараг дээд цэгтээ байсан үе. Ган гачиг, цас зуд, газар хөдлөлт зэргийг нутгийнх нь эзэн болох лус савдаг хилэгнэснээс боллоо хэмээн тэрхүү эзэнд зориулж өргөл барих болсноос овоо тахих ёс үүссэн гэдэг.
Монгол хүн овооны дэргэдүүр зүгээр өнгөрдөггүй бөгөөд заавал саатаж гурав тойрон чулуу нэмдэг ёстой. Ингэснээр аян зам нь бартаа саадгүй өлзийтэй байхын ерөөлийг хүсч байгаа хэрэг.
Эрт үед тахилгын овооны дэргэдүүр гарахдаа хүмүүс мөргөдөг байжээ. Харин уул тайх зан үйл нь шашны уламжлал биш бөгөөд ард түмэн өргөн дэлгэр оролцож ирсэн төрийн хүндэтгэлийн ёслол юм. Хэнтий хан, Богд хан уул, Отгонтэнгэр хайрхан бол эртнээс тайж ирсэн уулс.
Төрийн хүндэтгэлийн энэхүү ёслолд зориулж төрийн тэргүүн нараас гадна лам, зурхайч, бараа бологсод шүүс зоог барьж сайн сайхан байхын ерөөлийг хүсдэг. Отгонтэнгэр хайрхан, Бурхан халдун уул, Алтан овооны тахилгын овоо гурав дээр бүсгүй хүн гарч болдоггүй хатуу журамтай.
Овоо тахих нь хэдэн янз байдаг. Малаа нядалж овоондоо өргөхийг цусаар тахих гэнэ. Харин архи, шар тос, шинэ сүүгээ овооныхоо өмнө цацаад бурхан сахиусаа өршөөхийг даатгаж байвал цацал өргөх болно. Гал ноцоож тахилаа өргөж түүгээрээ өөрсдийгөө ариусгаж байна гэвэл галын тахилга болох жишээтэй. Энэ гурван тахилгын ёсноос өдгөө уламжлагдан үлдсэн нь цацал өргөх ёс юм. Нөгөө хоёр тахилгын хувьд аажимдаа мартагджээ.
Манай зүйр үгэнд Амны билгээс ашдын билэг гэдэг. Ер нь монголчууд аливаа зүйлийг нэрнээс авахуулаад шинждэг зантай ард түмэн. Энэ байдал шинэ төрсөн хүүхэддээ ламаас асууж нэр өгдөг зэрэг дээр нэлээд харагддаг болсон нь нууц биш. Тахиж тайж буй уул овоондоо ерөөл өргөж, ерөөл хүсдэг. Хэдэн жилийн өмнө нэг их анзаараад байдаггүй байсан бол хүмүүс овоондоо жирийн нэг архи бус, бэлгэ дэмбэрлийг нь бодож Ерөөл архийг өргөх нь ихэсчээ. Замд таарах овоонд чулуу нэмж байхад Ерөөл-өөс өөр архи бараг харагдахаа байгаад чамгүй хугацаа өнгөрчээ. Монголчуудын үгийн билгийг боддог зан овоо тахилгад ийн нөлөөлжээ.
Овоонд идээ будааны дээжээ өргөх нь лус савдгийг баярлуулж буй хэрэг. Өргөлийн зүйлийн төрөл, нэр ус нь бас л чухалд тооцогдоно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button