Бодол санааныхаа хүчээр булчингаа хөгжүүлэх боломжтой

Эрдэмтэд 20-35 насны сайн дурын арван хїнд гарын хоёр толгойт булчингаа дээд зэргээр чангалж байна гэж төсөөлөн бодох дасгалыг долоо хоногт таван удаа богино хугацаагаар хийх даалгавар өгчээ. Ингээд хэдэн долоо хоногийн дараа ийм дасгал хийгээгїй хїмїїстэй харьцуулахад булчингийн чадал нь 1.35% нэмэгдсэн байжээ. Гэхдээ зїгээр нэг нэмэгдээд зогсохгїй їр дїн нь гурван сарын турш хадгалагдаж байгаа тогтоосон байна. Өөрөөр хэлбэл тэр нэмэгдсэн 13.5%-ийн чадал нь гурван сарын турш алдагдахгїй байсан байна. Энэхїї нээлт нь цаг завын улмаас биеийн тамираар хичээллэж чадахгїй байгаа хїмїїст төдийгїй ямар нэг өвчний улмаас булчин нь саажсан хїмїїсийг нөхөн сэргээхэд ихээхэн тус болно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа ажээ.