Хэрхэн унтаж байгаагаар нь хэн болохыг нь хэлж болно
Гэдсэнд байгаа хїїхэд шиг атиралдаж хэвтэж байнаа эсвэл орыг хөндөлдөн хэвтэж байнаа гээд энэ бїхэн таны талаар олон зїйлийг өгїїлж байдаг юм байна.
Крис Изиковский гэдэг Английн профессор хїний унтаж байхдаа эзэлдэг байрлал, хэрхэн унтаж байгаа байгаатай болон хувь хїмїїсийн онцлогтой нь харьцуулан їзээд нэлээд сонирхолтой дїгнэлтэнд хїржээ. Хїний хэвтэхдээ эзлээд сурчихсан байрлал нь амьдралынх нь туршид бараг өөрчлөгддөггїй бөгөөд зургаан їндсэн байрлал байдаг юм байна.
Гэдсэнд байгаа їр хөврөл шиг атиралдаж хэвтсэн байрлал хамгийн тїгээмэл таардаг ажээ. Ийм байрлалтай унтдаг хїмїїс нь голдуу нэлээд ичимтгий, эмзэг, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдаг юм байна. Харин гараа алдлан дээш харж ундтаг хїмїїс нь маш тайван, дуугїй хїмїїс байдаг гэнэ.
Гар, хөлөө тэнийлгэн хажуу тийш харж гуалин шиг байрлалтайгаар ундтаг хїмїїс хїмїїстэй нийтэч, хэл амаа ололцохдоо сайн, тайван хїн байгааг заадаг. Харь нь ийм байрлалд хїн гараа нугалж толгой руугаа ойртуулсан байвал нэлээд сэгжигч, хїнд їл итгэдэг хїн байдаг ажээ.
Гараа толгойныхоо ойролцоо авч, доош харан унтдаг хїмїїс хамгийн цөөөн таардаг юм байна. Хїмїїсийн дөнгөж 6.5 хувь ийм байрлалтайгаар унтдаг бөгөөд ийм хїмїїс нь голдуу их нийтэж, заримдаа тїрэмгий, бусдыг їл тоомсорлосон байдлаар харьцах дуртай байдаг ажээ.
Харин бусдыг тайван, анхааралтай сонсож чаддаг хїмїїс голдуу таван хошуу маягийг байрлалаар ундтаг юм байна.
Харин та?