Гялгар уутаа хаялгүй кг-ыг нь 50 төгрөгөөр зараарай

Хаягдал уутыг багасгах, түүхий эд болгох замаар дахин ашиглах энэхүү үйлдвэр нь цагт 180-250 кг хаягдал уутыг өндөр температурт хайлуулж үрэл болгон 350-400 ширхэг ахуйн зориулалтын уут үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тус үйлдвэр үйл ажиллагаагаа хэдийнэ эхэлж, Улаанчулуутын хог хаягдлын төвлөрсөн цэгээс нэг кг гялгар уутыг 50 төгрөгөөр худалдан авч байгаа гэнэ.
Хэдийгээр Онон Номин нь уутыг дахин уут болгон үйлдвэрлэх ч хаягдлыг буцаан худалдаж авах тул УБ хотоос гарч буй хогны 30 гаруй хувийг эзэлдэг гялгар уут гудамжаар нэг хөглөрөөд байхгүй нь. Цаашид хог хаягдлыг дахин ашиглах замаар ундаа, цэвэр усны сав, нэг удаагийн аяга, таваг, хуванцар цэцгийн сав, түүнчлэн хогийн сав хүртэл хийхээр төлөвлөж буй уг үйлдвэрт арав гаруй ажлын байр шинээр бий болсон тул эмэгтэйчүүдийн хорих ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүд болон тахир дутуу, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хүмүүсийг ажиллуулж байгаа юм байна.
Энэхүү үйлдвэр нь хүнд хортой нөхцөлд орох учраас ажилчиддаа өдөрт гурван удаа сүү өгч, нүд, ам, хамрын хамгаалалтаар бүрэн хангадаг аж.
/Өдрийн сонин, 2004, 09.24, 237/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button