С.Жавхлангийн аялан тоглолт Зүүнхараагаас эхэллээ

Аялан тоглолтоо Зүүнхараагаас эхэлсэн явдал нь ивээн тэтгэж буй Зүүнхараа дахь Спирт бал бурам компанийн хамт олонд өөрийн дуу хоолойгоороо талархлаа илэрхийлэх гэсэнтэй холбоотой биз. Хараа Ерөө хоёр минь хэмээн уул усыг магтан дуулж тоглолтоо эхэлсэн нь Хараачуудын сэтгэлийг улам ч хөглөсөн бололтой. Мөн залуу дуучин маань Зүүнхараагийн засан хүмүүжүүлэх газрынханд сайн санааны тоглолт хийж амьдралдаа алдсан тэдгээр хүмүүст сэтгэлийн дэм хайрлаад зогссонгүй хүүхдүүдэд хүртэл нэг өдрийн тоглолтоо зориулжээ.
Тэрээр цааш Баруунхараа, Шарын голд дуу хуураа ард түмэндээ хүргэх юм байна.
/Өдрийн сонин, 2004, 09.24, 237/