Yндэсний төслийн сан бий болно

Монголын хөгжлийн гарц төрийн бус байгууллагаас энэ оны дөрөвдүгээр сараас үндэсний төслийн мэдээллийн электрон санг байгуулж эхлээд байгаа аж. Эхний ээлжинд электрон хэлбэрт буй 700 гаруй төслийн мэдээллийг уг санд оруулах бөгөөд цаашид Монгол улсад хэрэгжиж буй бүх төслийг нэгтгэн оруулах юм. Мэдээллийн сан нь нээлттэй технологи дээр үндэслэгдсэн тул аливаа байгууллага хэрэгжүүлж буй төслийнхээ мэдээллийг интернетээр дамжуулан оруулах боломжтой юм байна.
МХГ төрийн бус байгууллагаас системийг бүрэн суурилуулсны дараа сонирхогч байгууллагуудад зориулан сургалт семинарыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
/Өдрийн сонин, 2004, 09.24, 237/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button