Монгол дахь HUMМER-ийн эзэд

Эдгээрээс дурьдвал анхны хаммерын эзэн Б.Жаргалсайхан, Монгол газар компанийн захирал Ц.Мянганбаяр, Бурхан Халдун группийн эрхлэгч П.Мөнхдаш, Наран туул компанийн захирал Ш.Сайхансамбуу нар хөлөглөдөг аж. Мөн саяхан шинээр таван ширхэг HUMMER жийп орж ирснээс топ модель Д.Болормаа худалдан авчээ. Эдгээрийг нэгтгэн тоолоход манай улсад энэ төрлийн машин арван ширхэг бүртгэгдсэн байна.
Шинээр оруулж ирсэн тавын хамгийн сүүлийнх нь УИД-ийн үүдэнд тавиастай хэд хоносон боловч өчигдөр очиход зарагдсан байв. Сүүлийн өдрүүдэд түүний үнэ 87500 ам.доллараас 78000 болж буурсан гэнэ. Харин тэнд Wanderer RW загварын нэгэн чиргүүл тавиастай байлаа. Түүнийг өхөөрдөн амралтын байшин хэмээн нэрлэсэн байх бөгөөд анх 20950 ам.доллараар худалдаалахаар тавьсан аж. Гэвч одоогоор үнэ нь 4.5 саяар буурч 16950 ам.доллар болжээ.
/Өдрийн сонин, 2004, 09.24, 237/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button