Мобиком нэгж шилжүүлж, бэлэглэдэг болов

Энд нь хэрэглэгч өөрийн дансан дахь нэгжээ бусдад шилжүүлэх болон цэнэглэгч картаар бусдын дансыг цэнэг-лэх хоёр төрлийн боломж бүхий Surprice нэртэй шинэ үйлчилгээюм.
Өэрийн дансан дахь нэгжээ бусдад шилжүүлэх үйлчилгээг Мобикарт, Мобистудент-ийн хэрэглэгчид ашиглах бо-ломжтой ба нэгж хүлээн авагчийн гар утасны дугаарыг бичээд, зай аваад шилжүүлэх нэгжний хэмжээгээ бичиж 596 гэсэн дугаар руу мессеж илгээхэд таны шипжүүлсэн нэгж цаад хэрэглэгчдээ очих боломжтой. Хэрэглэгч нэг удаад 1-10 нэгж шилжүүлэх боломжтой ба шилжүүлж буй нэгжийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөртэй юм байна. Жишээ нь, 99190000 дугаарын хэрэглэгч 99692222 Hi, tursun udriin mend hurgiye! гэсэн мессежийг 596 дугаар руу явуулахад туе 99692222 дугаарын дансанд 10 нэгж автоматаар орж, 99190000 дугаарын данснаас 10 нэгж+нэгж шилжүүлсний төлбөр 1 нэгж хасагдана.
Мөн хэн нэгэнд бэлэг өгөхийг хүсвэл Мобикарт-ын цэнэглэгч карты г худалдан авч хүлээн авагчийн дугаарыг оруулаад 3 тэмдэгтавиад цэнэглэгч картны нууц дугаарыг оруулан 596 дугаарт мессеж илгээхэд цаад хэрэглэгчийн данс автоматаар цэнэглэгдэж, хэн нэгэнд Зигрпзе барих боломжтой юм байна. Цэнэглэгч картаар бусдын дансыг цэнэглэх тохиолдолд тухайн үйлчилгээний мессежний төлбөртэй тэнцэх үнэ тарифтай юм байна. Жишээ нь, 99190000 дугаарын хэрэглэгч 99692222 3123456 7890123456 Нi, tursun udriin mend hurgiye! гэсэн мессежийг 596 дугаар руу явуулахад тус 99692222 дугаарын данс автоматаар цэнэглэгдэж, 99190000 дугаарын данснаас 0.08 нэгж хасагдана.
Та энэ үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл 312222, 315252 утсанд холбогдоно уу.
(өдрийн сонин 2004.09.23)