Яаж Канадад байнга оршин суугч болох вэ

Энэ удаа амгийн түгээмэл байдаг Туршлагатай ажилтны ангилал-г сонирхуулъя.

Канадад байнга оршин суух визийн eргeдeл гаргагчдын дийлэнх нь энэ ангиллаар ханддаг. Тус улсад ирээд богино хугацааны дотор (6 сар) ажлын байраа олж, эдийн засгийн хувьд eeрийгee болон гэр бүлээ аваад явчих чадавхитай хүмүүст хамгийн тохиромжтой.

Зургаан үндсэн болон бусад дэд шалгууруудаар eргeдeл гаргагчдыг оноолж дүгнэдэг бeгeeд дээд тал нь 100, доод тал нь 67 оноо авсан байх шаардлагатай. Энэ шалгуурт тэнцэхүйц хангалттай оноо авахын тулд та ажлын туршлагын хувьд дор хаяж доорхи шаардлагыг хангасан байх ёстой

Дор хаяж бүтэн нэг жил тасралтгүй бүтэн цагийн ажил хийж, цалин орлого олж байсан гэдгээ батлах ёстой;

Таны ажлын туршлага Канадын Ажлын Байрны Үндэсний Ангилал (КАБҮА – тайлбарыг дор үзнэ үү) гэдэг жагсаалтанд байгаа дараахь хоёр ангиллын аль нэгтэй таарч байх ёстой. Үүнд

0 Тeрлийн Чадвар /Skill Type 0/;
Чадварын А ба Б Түвшин /Skill Leүel A or B/;

Таны ажлын туршлага сүүлийн 10 жилийн дотор хуримтлагдсан байх ёстой.

Канадын Ажлын Байрны Үндэсний Ангилал буюу National Occupation Classification (NOC) гэдэг нь тус улсын эдийн засагт чухал шаардлагатай ажлын байруудыг ангилж тодорхойлдог албан ёсны систем юм. Энэ ангилалд аливаа ажлын байрны үүрэг хариуцлага, шаардагдах ур чадвар ба туршлага, ажлын нeхцeл байдал зэргийг нарийн тодорхойлсон байдаг ба ажил олгогчид уг баримт бичигт дурьдагдсан зүйлсийг мeрдлeг болгодог.

Та доорх зааврын дагуу eeрийнхee ажлын туршлагыг КАБҮА-ийн аль нэг ангилалтай таарч буй эсэхийг, улмаар та Туршлагатай Ажилтны Ангиллаар Канадад байнга оршин суух визийн eргeдeл гаргаж чадах эсэхээ урьдчилсан байдлаар тодорхойлж болох юм. Шалгаж үзсэнийхээ дараа буцаж энэ хуудас дээр ирж үргэлжлүүлнэ үү

1-рт, КАБҮА-ын жагсаалтнаас таны хийж байсан ажилтай ижил тeстэй мэргэжлийг олж, уг ажил мэргэжлийн нэрний зүүн талд байгаа 4 оронтой тоо бүхий кодыг тэмдэглэж авна уу. КАБҮА-ын жагсаалтыг энд дарж үзнэ үү.

2-рт, КАБҮА-ийн вэбсайт руу очиж, Quick Search гэдэг цонхонд eeрийн бичиж авсан 4 оронтой тоо бүхий кодыг хийгээд GO товчийг дарна уу. Ингэснээр таны эх орондоо хийж байсан болон одоо хийж буй ажлыг Канадын хeдeлмeрийн зах зээл дээр хэрхэн дүрсэлдгийг та олж үзэх болно. Гол үүрэг буюу Main Duties гэсэн хэсэг болон бусад тайлбарыг уншиж танилцаад, таны хийж байсан ажил мэргэжилтэй хэр ойролцоо байгааг мэдэж авна уу. Хэрэв таны ажлын туршлага, мэдлэг чадвар энд бичсэнтэй дүйж байвал та Туршлагатай Ажилтны Ангиллаар eргeдeл гаргахад ямар ч байсан нэг шалгуурыг нь давах магадлалтай гэсэн үг. Employment Requirements гэсэн хэсэгт дурьдагдсан шаардлагуудыг заавал хангасан байх албагүй болно.

Жич Хэрэв та КАБҮА-ийн жагсаалтнаас eeрийн туршлага, чадварт тохирох ямар ч ажил мэргэжлийг олж чадаагүй бол одоохондоо та Туршлагатай Ажилтны Ангиллаар eргeдeл гаргахад бэлэн биш байна гэсэн үг. Та дахин сайтар шалгаад, eнгeрсeн 10 жилийн дотор хийж байсан ядаж нэг ажлын тань дүрслэлтэй таарах ажлын ангилал буй эсэхийг олохыг хичээгээрэй.

3-рт, Та мeн Канадад Хязгаарлагдсан Ажил Мэргэжлийн жагсаалтыг шалгаж үзээд, тэнд таны хийж байсан ажил бичигдсэн эсэхийг мэдэж авах ёстой. Хэрэв таны хийж байсан болон одоо хийж буй ажил энэ жагсаалтанд байвал та Туршлагатай Ажилтны Ангиллаар eргeдeл гаргах боломжгүй гэсэн үг. Канадын засгийн газар хeдeлмeрийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалж байхын тулд нэг ижил мэргэжлийн боловсон хүчин хэтэрхий олноор орж ирэх явдлыг хязгаарлах бодлого баримталдаг. Ийм зорилгоор жил бүр Канадад Хязгаарлагдсан Ажил Мэргэжлийн жагсаалтыг баталдаг. Энэ оны хувьд чухам ямар мэргэжил хязгаарлагдсан байгааг энд дарж үзнэ үү.

Товчхон базаж дүгнэхэд

Туршлагатай Ажилтны Ангиллаар Канад улсад байнга оршин суух виз хүсч гаргасан таны eргeдeл дараахь шалтгааны улмаас батлагдахгүй байх үндэслэлтэй

Таны хийж байсан аль ч ажил КАБҮА-ийн жагсаалтад байхгүй бол;
Таны ажлын туршлага сүүлийн 10 жилийн дотор хуримтлагдаагүй бол;
Таны хийдэг ажил тань Канадад Хязгаарлагдсан Ажил Мэргэжлийн жагсаалтад бичигдсэн бол;

Эдгээрээс бусад тохиолдолд та Туршлагатай Ажилтны Ангиллаар eргeдeл гаргах боломжтой гэж eeрийгee үзэж болох юм.

Иймд одоо та дараагийн шатны шалгуур буюу Оноо Дүгнэх системээр чухам хэдэн оноо авах боломжтойгоо мэдэж авахад илүүдэхгүй.
http//www.mongolcanada.com

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button