Германы сургалтын хэлбэр

Магистер-д сурдаг уу, Магистер төгссөн үү гэсэн асуулт гадаадын ихэнх их, дээд сургуулиудын оюутан, төгсөгч нарт тохиромжгүй асуулт байдаг. Энэхүү богино нийтлэлийнхээ эхний хэсэгт Германы их сургуулиудын сургалтын хэлбэрүүд, тэдний онцлог, ялгааг гаргасан бол, хоёр дахь хэсэгт сургалт болон мэргэжлийн цолын харьцуулалтыг Герман, Монгол, АНУ-ын хувьд тайлбарлалаа. Дараах нэр томъёоллыг хэрэглэсэн болно

Uniүersitaet – Их сургууль
Fachhochschule (FH) – Мэргэжлийн дээд сургууль
Diplom – Диплом
Magister Artium – Магистер Артиум / Магистер
Magister – Магистер
Staatspruefung – Улсын шалгалт
Bachelor – Бакалавр
Master – Мастер
Үordiplom – Дэд Дирлом
Zwischenpruefung – Явцын шалгалт
Grundstudium – Дэд сургалт
Hauptstudium – үндсэн сургалт
Hauptfach – үндсэн мэргэжил
Nebenfach – дагавар мэргэжил
Anrechnung үon Studienleistungen (Prүfungsleistungen) – сургалтыг тооцох / курс, хичээлийн тооцуулалт
Anerkennung үon akademischen Titeln – мэргэжлийн цолын батлуулалт
Wissenschaftsministerien der Lүnder – Германы Холбооны Улсуудын Шинжлэх Ухааны Яамдууд
Carnegie Classification – Карнегийн ангилал
Akkreditierung – аккредитчлалт
1. Дирлом, Магистер, Улсын шалгалт, Бакалавр, Мастер – утга учир нь юу вэ ?

Та нэгэн мэргэжил ба мэргэжлийн хослолыг сонгож авснаараа сургалтын тодорхой хэлбэрийг сонгож авч байна гэсэн үг. Одоогоор Германы их, дээд сургуулиудад дараах сургалтын хэлбэрүүд хэрэгжиж байна

Дирломын сургалт
Магистер сургалт
Улсын шалгалттай сургалт
Бакалавр сургалт
Мастер сургалт
Та сургуульд орохдоо мэргэжилээ сонгож авахын зэрэгцээ дээрх сургалтын хэлбэрүүдийн онцлог болон ялгааг сайн ойлгосон байх шаардлагатай.

* Дирлом – хамгийн түгээмэл нь
Германы их сургуулиудын сургалтын ихэнх хэсгийг Дирломын сургалт эзэлдэг. Мөн мэргэжлийн дээд сургуулийг ихэнхдээ Дирломоор төгсдөг байна. Дирломын сургалтанд бүртгүүлснээр та нэг үндсэн мэргэжилтэй сургалтанд (жишээлбэл, математик, физик, эдийн засаг) хамрагдаж байгаа юм. Энэхүү үндсэн мэргэжил нь сургалтын явцын дунд хэд хэдэн мэргэшилийн чиглэлээр гүнзгийрэх онцлоготой. Дирломын сургалт 2 үе шатлалтай явагдана. Yүнд
– Дэд сургалт буюу Урьдчилсан Дирлом
– Yндсэн сургалт буюу Диплом
гэсэн шатлалууд хамаарагдах бөгөөд Урьдчилсан Дирлом нь үндсэн сургалтанд элсэн орох болзол болдог. Дирлом нь байгалийн шинжлэх ухаан, эдийн засаг, инженер болон математикийн шинжлэх ухааны сургалтын төгсөлтийн уламжлалт хэлбэр юм. Их сургууль төгсөгчид Дирлом – мэргэжлийн нэр, мэргэжлийн дээд сургууль төгсөгчид Дирлом – мэргэжлийн нэр (FH) гэсэн цолыг хүртдэг байна.

* Их сургууль ба мэргэжлийн дээд сургууль – онцлог болон ялгаа

Их сургуульд ч мөн мэргэжлийн дээд сургуульд ч Дирломын сургалт байдаг бол ялгаа нь юунд орших вэ ?

Мэргэжлийн дээд сургууль нь нэлээд практик тал руугаа төлөвшсөн байдаг ба олон сарын үйлдвэрлэлийн дадлага хийх нь үүрэг байдаг. Энэ сургуулийн багш, доцент нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гадуур олон жилийн мэргэжлийн туршлага хуримтлуулсан байх шаардлагатай.

Харин их сургуулиудад онол, эрдэм шинжилгээний судалгаа илүүц ноёрхсон байдаг. Yүнээс гадна их сургуулийн сургалт нь мэргэжлийн дээд сургуулийн сургалтаас 3-4 семестрээр удаан үргэлжилдэг байна.

Өөр нэг ялгаа бол сургалт дахь дээр өгүүлсэн онол практикийн ялгааны улмаас мэргэжлийн дээд сургуулийг төгсөгч нь эрдмийн зэрэг буюу Докторын зэрэг горилох хүсэлтэй бол их сургуулийн үндсэн сургалтанд орон/шилжин сууж их сургуулийн Дипломыг авснаар докторын ажил бичих эхний болзлыг биелүүлнэ.

Тодруулбал, докторын ажил бичих нэг болзол бол их сургуулийн төгсөлт юм. Ажлын цалингийн хувьд мэргэжлийн дээд сургуулийн төгсөгчид нь олон нийтийн байгууллагад л харьцангуй багаар цалинждаг бол чөлөөт зах зээлд дээрх хоёр төгсөгчдийн цалингийн зөрүү бага байдаг.

* Гүн ухааны шинжлэх ухааны сургалт ба Магистер (Magister Artium) сургалт

Магистер сургалт нь гүн ухаан ба нийгмийн шинжлэх ухааны сургалтын уламжлалт хэлбэр юм. Магистер сургалт нь хоёр үндсэн мэргэжил эсвэл нэг үндсэн мэргэжил ба хоёр дагавар мэргэжил гэсэн хослолтой явагддаг байна.

Мэргэжлийн хослолыг сонгохдоо оюутан ихэнхдээ бүрэн чөлөөтэй шийдэж болно. Гагцхүү чиглэл ойрхон мэргэжлүүдийг хослон авах хориотой. Оюутан мөн өөрийн сонирхлоор дагавар мэргэжлээ өөр их сургуульд ч сонгон авч ч болно. Yүнд үндсэн мэргэжлийнхээ сургуулиас зохих зүвшүүрүл авах шаардлагатай.

Магистер сургалтанд үндсэн мэргэжил нь гүн ухааны ба нийгмийн чиглэлүүд байдаг бөгөөд дагавар мэргэжлээр мөн Дирломын сургалтанд хамрагддаг чиглэлүүдийг сонгон авч болно. Жишээ нь, герман судлаачийг эдийн засагтай, улс төрийг информатиктэй хосолж болно. Харин төгсөлтийн буюу магистерийн ажлыг зөвхөн үндсэн мэргэжил дээрээ хийхийг зөвшөөрдөг. Дипломын сургалтын адил Магистер сургалт 2 үе шаттай явагдана

Дэд сургалт буюу Явцын шалгалт
Yндсэн сургалт буюу Магистер (Magister Artium)
* Диплом уу, Магистер уу – аль нь чухал вэ

Дээр өгүүлснээс харахад Германы их сургуулиудад Диплом ба Магистер сургалт нь шаталсан сургалтын 2 үе шат бус юм байна. Бие биенээсээ үл хамаарах сургалтын эдгээр хэлбэрүүд нь харин мэргэжлийн чиглэлээр ялгагддаг юм байна. өөрөөр хэлбэл, мэргэжлийн чиглэлээс хамаараад Дирломын сургалт уу, Магистер сургалт уу гэдэг нь тодорхойлогдоно. Тиймээс аль нь чухал вэ гэсэн асуулт ямар ч тожиромжгүй юм. Нийгмийн ухааны зарим мэргэжилд л (улс түр, социолог г.м.) Диплом мөн Магистер сургалтууд байдаг байна. Энд харин оюутан ирээдүйн ажиллах салбартай уялдуулан сургалтын хэлбэрээ сонгож авах хэрэгтэй болно.

* Улсын шалгалттай сургалт

Зөвхөн их сургуудиудад энэ хэлбэрийн сургалт байдаг байна. Ирээдүйн хуульч, хүнсний технологч, багш, эмч зэрэг мэргэжлүүд улсын шалгалтанд хамрагддаг. Бусад мэргэжлүүдээс ялгаатай нь эдгээр мэргэжлийн сургалт дахь шалгалт, үнэлэлтийн асуудлыг тухайн их сургууль бус улсын шалгалтын комисс хариуцдаг байна.

* Бакалавр болон Мастер

Сүүлийн жилүүдэд Германы их, дээд сургуулиудын зарим мэргэжлийн чиглэлд сургалтын шинэ хэлбэр буюу Бакалавр болон Мастер сургалт нэвтэрч эхэллээ. Энэ нь жишээлбэл, Их Британи, АНУ явагддаг шатлалсан сургалт юм. Эхний үе шат нь Бакалаврын сургалт бөгөөд 3-4 жил үргэлжилдэг байна. Дараагийн үе шат буюу Мастер сургалтанд хамрагдвал дахин 2 жил сурна. Одоогийн байдлаар Германд Бакалавр болон Мастер сургалт туршилтын үедээ явч байна. Энэхүү шинэ сургалтын хэлбэрүүд нь ирээдүйд уламжлалт сургалтын хэлбэрүүд болох Диплом, Магистер Артиум, Улсын шалгалтыг орлох уу, эсвэл зэрэгцэн явагдах уу гэдэг асуудал одоогоор тодорхой бус байна.

2. Cургалт болон мэргэжлийн цолын харьцуулалт, адилтгал

Олон орны, олон мянган их сургуулийн, үе түмэн их мэргэжлийн сургалт, төгсөлтийн хэлбэрийг харьцуулсан, адилтгасан тогтсон олон улсын загвар гэж байдаггүй юм байна. Улс орон бүр өөрийн харьцуулалт, адилтгалын загвартай байдаг.

Герман улсын хувьд Европын Холбооны хэмжээнд шийдэгдсэн Европын Холбооны Улсуудын их сургуулиудын сургалт, мэргэжлийн цолын харьцуулалт, адилтгалыг тусгаж тайлбарласан заавар гэж байдаг (Үerordnung ueber die Fuehrung akademischer Grade). Энэхүү зааварт Европын Холбооны Улсуудын ямар их сургуулиудын ямар мэргэжлийн аль цолуудыг Германы мэргэжлийн ямар цолтой адилтгах вэ гэдгийг 200-аад хуудсанд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.

Харин бусад гадаад оронд хийсэн сургалт, мэргэжлийн цолын харьцуулалт, адилтгал нь ерүнхий хэлбэртэй байхаас илүү тухайн сургууль, мэргэжлээс хамаарсан хүн бүр дээр хэлэлцдэг биечилсэн асуудал байдаг байна.

Гадаад оронд хамгаалсан мэргэжлийн цол, мэргэжлийн нэр томъёоллын батлалтын асуудлыг Германы Холбооны Улсуудын Шинжлэх Ухааны Яамдууд хариуцдаг. Батлагдсан мэргэжлийн цолуудыг Германы мэргэжлийн цолын нэрс руу хувиргадаггүй, харин эх хэлбэрээр нь үлдээж тухайн орны нэрийг нэмэлт болгон оруулдаг, жишээ нь, М.S. (USA) эсвэл Ph.D. (USA) г.м..

Харин гадаад оронд эхэлсэн сургалтаа Германд үргэлжлүүлъе гэвэл сурсан курс, хичээлийг тухайн орох гэж буй их, дээд сургууль дээр тооцуулж болно. Тооцох гол зарчим бол нэг (ижил) мэргэжил ба сургалтын агуулганы 85-аас дээш хувийн таарц юм. Энд зориуд нэмж хэлэхэд, Германы их, дээд сургуулийн сургалтын ихэнх мэргэжлийн хувьд үндсэн сургалтанд амжилттай суралцахад Дэд сургалтын мэдлэг их чухал үүрэгтэй байдаг. Тиймээс үүр оронд хийсэн курс, хичээлийг тооцуулах хэрэгтэй эсэхийг анхааралтай авч үзсэн нь дээр юм.

Дараах бүдүүвчинд Монгол болон АНУ-ын их, дээд сургуулиудад хийсэн мэргэжлийн цолууд Германы их сургуулийн ижил сургалтын ямар үе шат болон мэргэжлийн ямар цолтой дүйцэж очдог вэ гэдгийг тайлбарлалаа.

Монгол
Их, дээд сургууль АНУ
Их сургууль Герман
Их сургууль
Дэд сургалт
эхэн үе
Бакалавр сүүл үе
Бакалавр Төгсөлт
Дэд Диплом
Явцын шалгалт
Yндсэн сургалт
Магистер (зарим)1 эхэн үе
Магистер (зарим)2 Мастер (зарим)3 сүүл үе
Мастер (зарим)3 Төгсөлт
Диплом
Магистер Артиум
Улсын шалгалт
Тайлбар
1 2-д зааснаас бусад мэргэжил
2 байгалийн шинжлэх ухаан, математик, инженер зэрэг мэргэжил
3 M.S. (Master of Science) болон M.A. (Master of Art) төгсөлтүүд Германы их сургуулийн төгсөлттэй зэрэгцэх эсэх нь тухайн (АНУ) их сургуулийн ангилал, мэргэжлийн чиглэлээс хамаарна.

АНУ-ын их сургуулиудын чанар, бүтэцийн ангиллыг Карнегийн ангилал гэдэг юм байна. Энэ ангиллын жагсаалт асар их учир энд оруулаагүй болно.

Германд АНУ-ын их сургуулийн сургалтыг тооцох, мэргэжлийн цолыг батлах үндсэн нөхцөл бол АНУ-ын их сургуулийн аккредитчлалт юм. АНУ-ын их сургуулиудад 5 жил тутам чанарын шалгалт явагддаг. Энэхүү аккредитчлалт нь тухайн сургуулийн сургалт, аргачлалын чанарыг шалгаж нарийн тодорхойлогдсон доод стандартыг барьж чадаж байгаа эсэхийг тогтоодог байна.

Энд дахин тэмдэглэхэд курс, хичээлийн тооцуулалт, мэргэжлийн цолын батлуулалт нь сурч байсан тухайн их сургууль, мэргэжлийн чиглэл, сургалтын агуулгаас хамаардаг, биечилж явагддаг асуудал юм. Ямар асуудлыг аль байгууллага хариуцах вэ гэдгийг дээр өгүүлсэн болно.
/www.gant-friends.com/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button