Мод тарих 300 сая төгрөгийн төсөл

Ерөнхий сайд хэд хэдэн уулзалт хийсний дотор БНСУ-ын Ротари клубийнхэн Монголд мод тарих 300 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх сайхан саналыг тавьжээ. Мөн өнгөрсөн долоо хоногоос эхлэн Өглөөний цай арга хэмжээ ч ач холбогдлоо өгч эхэлсэн байна.
Засгийн газрын мэдээн дотор бас нэг сайхан мэдээ байна. Харанхуй болоод байсан баруун гурван аймгийнхан өнөөдрөөс эхлэн гэрэл цахилгаанаа хэвийн авч эхэлжээ. Засгийн газрын хуралдаан болж мөн төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн байна. Улсын төсөв хүндрээд байгаа энэ үед улсынхаа санг нэгтгэх нь чухал байсан гэнэ. Ирэх долоо хоногт шинэ Засгийн газар ямаршуухан улсыг хүлээн авч байгаагаа мэдээлэх юм байна.
/mn-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button