Хар тамхины наймаачин баригдлаа
Хар тамхины ургамлыг гэртээ түүж авчраад нунтаглан зардаг байжээ. Одоогоор гурван иргэнийг барьж саатуулаад байна. Тэд өөрсдөө ч үүнийгээ хэрэглэдэг. Yе мөчний өвчинд сайн гэж мэдээлсэн байна. Швейцарь, Герман, ОХУ-д сурч байсан хүмүүс голдуу тэдний худалдан авагч нь болдог байна. Хэргийг лавшруулан шалгаж байна.
Yүнээс гадна СБ дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн бүлэг дээрэмчдийг өнгөрсөн шөнө баривчилсан байна. Хамгаалалтын албаны хувцас ашиглан дээрэм хийдэг байжээ. Нэлээд хэргийн учиг тайлагдаж магадгүй байгаа юм байна. Тухайлбал, Драгон төвийн ард жинсэн як, бакалтай явж байсан залууг дээрэмдэн мөнгийг нь авсан гэж мэдүүлээд байна.
-Эзэн холбогч нь дээрэмдүүлсэн. Жишээлбэл, 2004 оны зургадугаар сарын дундуур Драгон төвийн хойд талд жинсэн як, бакалан гуталтай явж байсан залууг дээрэмдэж 19500 төгрөг авсан гэх мэтчилэн хэргүүд СБ дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах байцаагч Даваа гэдэг хүнтэй ирж уулзвал энэ асуудлыг шийдэж болж байна.
Ийнхүү цагдагийнханд баригдаад байгаа залуус урьд нь буюу хэдэн жилийн өмнө хүүхэд байхдаа траншейнд амьдардаг хүмүүс байжээ.
/mn-25 телевиз/