Саарал ордны бужигнаан

Бүлгүүдийн хооронд яамдын наймаа нэлээд явах шиг болсон.Эвслийн мэдэлд ирээд байсан Эрүүл мэндийн яамыг МАХН-д өгч оронд нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг авчээ. Байгаль орчны яамыг эвсэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамаар арилжав. Худалдаа үйлдвэрийн яам эвслэс МАХН-д шилжин Батлан хамгаалах яам эвсэлд ирлээ. Үүний дараа сайдад нэр дэвшигчдийн нэрс ерөнхийдөө эцсийн байдлаар тодорч эхлэв.
Дугаар шилжих мөч буюу 21.00 цагийн үед УИХ доторхи эх сурвалжаас авсан мэдээгээр дараахь хүмүүсийн нэр сайдын сэнтийд хамгийн ойр дуулдлаа. МАХН-аас Шадар сайдад Ч.Улаан, Гадаад хэргийн сайдад Ц.Мөнх-Оргил, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж, Худалда, үйлдвэрийн сайдад Сүх.Батболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад Д.Тэрбишдагва, Н.Баяртсайхан нарын ало нэг, Байгаль орчны сайдад У.Барсболд, Эрүүл мэндийн сайдад Т.Ганди, Л.Одончимэд нарыннэг, Түлш эрчим хүчний сайдад Ц.Цэнгэл, Гамшгийн асуудал эрхэлсэн сайдад У.Хүрэлсүх нарын нэрийг дэвшүүлэх магадлал өндөр болжээ. Тэднээс У.Барсболдоос бусад нь УИХ-ын гишүүд юм.
Эвслийн хувьд баг нь парламентын гадна дотроос цоохор шинжтэй. Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Фортуна Н.Батбаяр, Сангийн сайдад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуяг, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдад гишүүн Г.Батхүү, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад Сангийн сайд асан П.Цагаан, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдад гишүүн Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын сайдад гишүүн Б.Эрдэнэбат, М.Сономпил нарын нэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад С.Баярцогт, Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайдад гишүүн Р.Эрдэнэбүрэн, Я.Санжмятав нарын нэг яригдаж байгаа юм байна. Бие даагчдад нэг сайд өгөх хувилбар дэвшсэний үндсэн дээр Я.Санжмятавын нэрийг санал болгожээ. Нэгэнт яамд хүчний хуваарилалтад эцэслэн орсон тул ирэх долоо хоногийн дундуур сайд нар батлагдаж шинэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх нь тодорхой боллоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button