Эвслийн фракцууд дайны байдал зарлаад байна

Нэгэн үе нам гүм ноёлсон саарал ордон амь орж эхэлсэн бол одоо учир зүйгүй үл ойлголцол, хардалт сэрдэлт, албан тушаалын хэнээрхлиин манан Төрийн ордонд ноёрхож эхэллээ. Анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлаа ч шийдэж дөнгөлгүй намрын чуулгантайгаа золгов. Тэнгэр хангай ч хилэгнэн мичин жилийг сануулсаар, хүйтэн цас, зэврүүн салхи ханьссаар Монголын тал нутгийг бүрхлээ. Цаг үеийн ажил ар араасаа ундарсаар л… Манай улстөрчдөд үүнийг сөхөөрөх зав алга. Тэднийг эх орны, сонгогч түмний биш зөвхөн хувийн амбиц нь тушиж орхиж.
Зөвшилцөл гацаанаас гарлаа гэж хундага тулгаж, бие биеэ тэвэрч үнсэх нь холгүй байсан мөнхийн өрсөлдөгчид яамдаа хуваах гэж хэрдээ л үзэлцлээ. Амжилт олсон зөвшилцлөө баллахгүй гэсэндээ МАХН, Эх орон-Ардчилал эвслийнхэн хөшигний ард эмгэнэлтэи жүжгээ наируулан тавьжээ. Шинэ Засгийн газрын тэргүүнээр Ц.Элбэгдоржийн аз гийж эрт тодорсныг уншигчид маань мэдэх. Харин түүний эрээвэр хураавар багт хэн хэн ажиллах, аль нам, эвсэл нь ашигтай гэсэн яамдаа авах тухай асуудал удтал маргаантай байж өнөөг хүрсэн билээ.
Баасан гаригт Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч эхний мэдээг дуулгажээ. Ах нам Байгаль орчны, Гадаад хэргийн, Хууль зүй, дотоод хэргийн, Үйлдвэр, худалдааны, Эрүүл мэндийн яамыг, одоог хүртэл дотоодын самуунаа цэгцэлж чадаагүй Эх орон-Ардчилал эвслийнхэн Батлан хамгаалах, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Зам, тээвэр, аялал жуулчлалын, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Сангийн яамыг авахаар болсон байна. Эх сурвалжуудын нотолж, бидний таамаглаж байснаас энэ бялуу хуваалт нэг их зөрсөнгүй.
Ингээд бодохоор төр засаг болж тоглох дүрмийг нэлээд эртнээс боловсруулж, тэр талаараа мөссеж хаяж, нийгмийн сэтгэл зүйг өөрсдөд ашигтайгаар эргүүлэхийг зорьж байжээ гэх хар эрхгүй төрнө.
МАХН Шадар сайдад Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж, Үйлдвэр- худалдааны сайдад Сүх.Батболд, Гадаад хэргийн сайдад Ц.Мөнх-Оргил, Байгаль орчны сайдад У.Барсболд нарыг эргэлт буцалтгүй зүтгүүлэх нь тодорхой болсон аж. Батлан хамгаалах яамыг наймаалцсанаар У.Хүрэлсүх Гамшгийн асуудал хариуцсан Эрхэлсэн сайд болох бололтой. Хүнс, хөдөө аж ахуйн сайдад Н.Баяртсайхан, Д.Тэрбишдагва нар өрсөлдөж байгаа аж. 1992 оноос хойш УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдож намдаа гавьяа бай-гуулсан гэдгээрээ Н.Баяртсайхан энэ яамыг удирдах магадлал илүүтэй байгаа гэсэн. Л.Гүндалайг л сайд болгохгүй юм шүү гэсэн амандаа МАХН хүрч Эрүүл мэндийн яамыг авчээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Алтан гадас-ынхантай хамт-ран ажилласан сурагтай. Эдний дэд ерөнхийлөгчөөр нь ч билүү УИХ-ын экс дэд дарга Ж.Бямбадорж ажилладаг байх. Өөрийн болгож чадсан Эрүүл мэндийн сайдад Т.Ганди, Л.Одончимэд нар тулж байгаа юм билээ. Аль яамны сайдаар сойгдох нь тодорхойгүй байсан Д.Идэвхтэн, Т.Очирхүү нар ч дээрх хэдээсээ мөргөж сайд болох магадлал өндэр байгаа бололтой. Түлш, эрчим хүчний сайдын суудал онгорхой байх шиг. Б.Жигжидийн нэр хүчтэй дуулдаж буй. Энэ яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, УИХ-ын шинэхэн гишүүн Ц.Цэнгэл ч бас санаатай байгаа юм гэсэн. МАХН сайдуудаа тодруулахдаа хэд хэдэн зарчим баримталж буй. Намдаа хамгиин олон удаа суудал авчирсан, ганц нэг эмэгтэй лидерүүдээ харж үзэх, УИХ-ын гаднаас гэх мэт шалгуур-тай. Үүгээр нь таамаглавал Н.Баяртсайхан, Т.Ганди, Б.Жигжид нар сайд болох нигууртай. Өчигдөр 17 цагаас намын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэгтэйгээ хамтарсан хуралдаан хийж, сайдад нэр дэвшигчдээ санал хураалтаар тодруулах асуудлыг хэлэлцлээ. Сонины ду-гаар шилжих үеэр хурлын эцсийн шийдвэр буюу сайдууд тодорч амжаагүй байв. Харин эвслийн фракцууд дайны цагийн байдал зарлаад байна. Сангийн сайдын төлөө нэлээд хүч хаяад байсан МАШСН-ын дарга Б.Эрдэнэбатыг Ц.Элбэгдорж хүлээж авахаас татгалзаж, Батлан хамгаалахын сайдыг санал болгосон ч бүлгээсээ дэмжлэг авч чадаагүй байна. М.Сономпил энэ яамыг командлах магадлал хамгиин өндэр аж. Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдад Г.Батхүү хэвээрээ гэсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар бараг томилогдоод байсан Н.Алтанхуяг Сангийн сайд болж, харин С.Баярцогт ХЭГ-ын даргаар очихоор болжээ. П.Цагааныг Боловсрол, саёл, шинжлэх ухааны сайдаар зүтгүүлэх нь баттай гэх сураг чих дэлссэн. Сайдад нэр дэвшигчдийн хамгиин шинэ, бас хүн бүрийн гайхлыг төрүүлж мэдэх нэгэн мэдээ бол Б.Мөнхтуяа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болох гэнэ гэх сураг ажиг юм. Монголын ардчилсан холбооны хэсэг нөхөд түүнийг сайд болгож өгөөч гэсэн утгатай бичгийг эвслийн удирдлагад хэд хоногийн өмнө хүргүүлсэн шиг санана. Улсын мэргэжлийн хяналтын асуудлыг хариуцсан Эрхэлсэн сайдад Р.Эрдэнэбүрэн, Я.Санжмятав нар яригдаж байв. Харин Ерөнхий сайд бие даан сонгогдсон гишүүнийг илүүд үзсэн бололтой. Эндээс ажиглавал эвсэлд чамлахааргүй суудал авчирч өгсөн МАШСН. ИЗ-БНН, Зүүн хойд Азийн нййгэмлэгийн фракц тоглоомын гадна үлдэж байх шиг байна. Баттай эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол яамдаа хуваах, сайдад нэр дэвшүүлэх тоглоомын дүр-мийн ерөнхий сценарийг МАХН, Алтан гадас-ынхан бичсэн гэнэ.
ИЗ-БНН, Зүүн хойд Азийнхан Гадаад хэргийн, Эрүүл мзндийн сайдын аль нэгийг Ц.Элбэгдоржоос шаардаж байжээ. Гадаад хэргийн сайдад Лу.Болдыг суулга, энэ хувилбар бүтэхгүйд хүрвэл Эрүүл мэндийн яамыг Л.Гүндалайд өг гэсэн тулгалт хийж байсан нь талаар өнгөрөв. Дархад нутгийн хүүд энэ шийдвэр таалагдаагүй бололтой, АН-ын дэд дарга эвслийн бүрэлдэхүүнээс гарахаа Ерөнхий сайдад мэдэгдээд байна. Энэ бүхнээс үзвэл Их эвслиин Засгийн газар бүрдтэлээ, байгуулагдаад ажиллалаа гэхэд тиим ч тогтвортой төр засаг эмхлэгдэж чадахгүй нь бололтой.
(өнөөдөр 2004.09.27 225)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button