Гүндалай Ерөнхий сайдад захидал илгээв
Би Ардчилсан намд УИХ гишуүн, нам бус, бие даагч байхдаа элсэн орж Ардчиллын төлөө та бүхний эзгүйд зүтгэхээр зориг шулуудаж дөрвөн жил тэмцэж багагүй сорилтуудыг даван туулсныг олон түмэн мэдэж байгаа билээ. Намайг өнгөрсөн дөрвөн жилийн турш ардчиллын төлөөлөгч гэж харж, итгэж, дэмжиж ирсэн олон хүн, залуучууд, ардчиллыг талархан дэмжигчид, хөвсгөлчүүд, тэр ч байтугай миний санаачилж, Эвслийн нийгэм, эдийн засгийн мөрийн хөтөлбөрийн гол цөм болсон 10 000 төгрөгийн итгэлийн мөнгийг хүсэн хүлээж байгаа хүүхдүүд ч надад энэ Засгийн газарт ажиллах байх гэсэн найдвар хүлээлгэж байгааг Та ойлгож байгаа гэж би бодож байсан. Миний тууштай, шинэлэг тэмцлийн үр дүнд Ардчилсан нам түрүүчийн УИХ дотор цөөдөхгүй төлөөлөлтэй байж, улмаар сонгуульд амжилт гаргасан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Нөгөөтэйгүүр би хувь хүнийхээ хувьд ёс зүй, мэдлэг боловсрол, эрч хүч, идэвх санаачлагаараа монголчуудынхаа сайн сайхны төлөө илүү өргөн хүрээнд ажиллах нь миний нэр төрийн хэрэг бөгөөд шинэ Засгийн газрын амжилтанд хувь нэмэр оруулж чадна гэж өөртөө итгэж, хүсч байсан юм. Мэн би таны улс төрийн мэдрэмж, сонголтод итгэж, тантай хиих хувиин чанартаи янз бүрийн уулзалтад төдийлэн санаа тавиагүй юм.
Гэтэл Таны урьдчилсан сонголтоор Засгийн газарт миний нэр багтсангүй. Үүнийг би шударга бус зүйл гэж үзэж байна. Засгийн газрын томилгоо нь шууд утгаараа шагнал урамшуулал биш боловч, аливаа улс төрийн сонголтод байдаг шударга ёсны элемент байх ёстой. Намайг үл хүлээн зөвшөөрсөн, шударга бус харыдаа ургэлжилбэл би дараа дараагийнхаа улс төрийн алхмыг урьд төлөвлөж байснаасаа эрс өөрчлөхөд бэлэн байна. Заримаас нь дурдвал
Ардчилсан намын дэд даргын албан тушаал, гишүүнчлэлээс Засгийн газрын гишүүд томилогдох чуулганы хуралдааны өмнө татгалзах, УИХ дахь Эвслийн суудлаас мөн өдөр татгалзаж, нэрээ татуулах хүсэлтийг Эх орон-Ардчилал эвсэлд тавих, Шинээр нам байгуулж, өөрийн тойргоос эргэж нөхөн сонгуульд нэр дэвших ба сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байна.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн байгуулах намаас нэр дэвшүүлэн өрсөл-дүүлэх, Хоёр гол нам үгсэн зөвшилцөж байгаа өнөөгийн УИХ, Засгийн газрын үед ард түмэн сөрөг хүчнийг зүй ёсоор үгүйлж байгаа. Энэ үед Таны тэргүүлеэн Засгийн газрын албан ёсны сөрөг хүчин болох зэрэг улс төрийн алхмуудыг хийх бололцоо байна.
Энэ бол сүрдүүлэг биш гэдгийг анхаарч хариуцлагатай авч үзнэ үү. Би улс төрийнхөө алхмыг нууцаар төлөвлөж хийхийг хүсээгүй учир урьдчилан бичгээр хүргүүлж байгаа юм шүү. Та Эвслийн намуудын зарим удирдлагын зүгээс байнга ирдэг Эвслийг задлана гэсэн сүрдүүлгииг нэгэнт мэдэх учир миний энэ захидал тиим ч шинэ сонин зүйл биш сонсогдож байгаа. Гэвч энэ бол ил цагаан, шулуун шударга, нэг удаагийн алхам, анхааруупга юм шүү.
Хэрэв та урьдчилсан шийдвэрээ эргэн харж, Засгийн газартаа намайг багтаавал, өөрт байгаа мэдлэг чадварын хэмжээнд тантай хамтран ажиллах болно.
Хүндэтгэсэн УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Л.ГҮНДАЛАЙ