Зүрхний бичлэгийг 1500 төгрөгөөр хийнэ
Энэ эмнэлэгт харьяалалтай иргэд харьяаллын бус эмнэлэгт эмчлүүлсэн тохиолдолд гарсан зардлаа өөрөө төлдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, оношилгоо, шинжилгээний төлбөрөө өөрсдөө төлдөг гэсэн үг. Хэрэв та тус эмнэлгийн тохижилттой тусгай өрөөнд хэвтэж эмчлүүлэхийг хүсвэл хоногт 6-12 мянган төгрөг.
Улсын клиникийн II эмнэлэг нь 2000 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн эмнэлгийн төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон тул нэг цэгийн үйлчилгээтэй. Энд зүрхний бичлэгийг 1500 төгрөгөөр хийдэг. Компьютерийн шинжилгээг 45 мянгаар, өндөгний шинжилгээ 600, вирус 2200, ходоод 8000, бамбай 9000, вактерлоги /нянгийн шинжилгээ/ 1200, эхо /дүрс оношилгоо/ 3500, рентгений шинжилгээг 1500 төгрөгөөр тус тус хийдэг юм байна.
/Өдрийн сонин, 2004, 09.27, 239/