Зондын шинжилгээг зөвхөн III эмнэлэг

-Бид даатгалтай иргэдээс үзлэг, үйлчилгээний төлбөр авдаггүй. Харин төлбөр шаардах хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, даатгуулагч өөрийн хүсэлтээр аймаг, дүүргийнхээ эмнэлгийн шатлалыг алгасч манайхаар шинжилгээ хийлгэж, зөвлөгөө авч эмчилгээ хийлгэвэл 62 мянган төгрөг шаардана. Мөн нэг, хоёр хүнд тусгайлан зориулагдсан ор, мэдээллийн хэрэгсэл, ариун цэврийн өрөө зэрэг нэмэлт үйлчилгээ шаардсан тохиолдолд 3500 төгрөг, гадаадад зорчих болон ажилд орохтой холбогдсон үзлэг, шинжилгэ эхийлгэж эмнэлгийн дүгнэлт гаргуулахад 5000 төгрөг тус тус авна. Yйлчлүүлэгч өөрөө бичиг баримт /иргэний үнэмлэх, 36 дугаар маягт/-ын болон даатгалын зөрчилтэй бол 62 мянган төгрөг төлөх нөхцөл бий. Давхраа хийлгэх, хамар тэгшлүүлэх, мэнгэ, үү авахуулах зэрэг гоо сайхны үйлчилгээ засал хийлгэх, ажлын бус болон амралтын цагаар эмчилгээ, үйлчилгээ шаардахад, зарим төрлийн протезийн үнэ зэргийг бидний ажилд урчуулсан бэрхшээлийнх нь хэмжээгээр үнэлэн тооцдог хувилбар байна гэлээ.
Мөн тэрбээр Монгол улсын хэмжээнд одоогийн байдлаар зөвхөн III эмнэлэгт хийгдэж байгаа оношилгоо, шинжилгээг танилцуулсан юм. Хэрвээ та зүрх судасны зондын шинжилгээ, ЭХО, меллограммын буюу мэдрэл, нуруу нугасны шинжилгээ, хоол боловсруулах эрхтний дуран оношилгоо зэргийг хийлгэхийг хүсвэл зөвхөн III эмнэлэгт хандах хэрэгтэй аж.
Yйлчлүүлэгчээс төлбөр шаардах дээрх жишиг I буюу Улсын клиникийн төв эмнэлэгт ч бий. Тэднийх мөн ижил нөхцлийг үндэслэл болгодог юм билээ.
/Өдрийн сонин, 2004, 09.27, 239/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button