Нам, эвсэл яамдаа хэрхэн хувааж авсан бэ?
Монгол улсын Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтыг эрхэлсэн сайд нарт Эх орон-Ардчилал эвслийн, Засгийн газрын шадар сайд, Засгийн газрын гишүүн, ГХЕГ-ыг эрхэлсэн сайдын тус тус МАХН-ын төлөөллөөс томилохоор тохиролцсон байна.
Харин яамдыг хараах байдлаар хуваан авчээ. Үүнд
МАХН
Байгаль орчны яам, Гадаад хэргийн яам, Түлш эрчим хүчний яам, Үйлдвэр худалдааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам
Эх орон-Ардчилал эвсэл
Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Санхүү, эдийн засгийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
Ийнхүү МАХН долоо, Эх орон-Ардчилал эвсэл зургаан яам хариуцах болсныг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Сайханбилэг албан ёсоор мэдээлсэн. Мөн зарим сайд нар ч тодроод байна.
Монгол улсын шадар сайдаар Ч.Улаан, Гадаад хэргийн сайдаар Ц.Мөнх-Оргил, БСШУ-ны сайдаар С.Төмөр-Очир, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар Д.Тэрбишдагва эсвэл Г.Занданшатар, Түлш, эрчим хүчний сайдаар Т.Очирхүү эсвэл Ц.Цэнгэл, Үйлдвэр худалдааны сайдаар Сү.Батболд нар томилогдох сурагтай. Одоогийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Байгаль орчны сайд У.Барсболд нар үүрэгт албандаа улиран ажиллах аж. Эх орон-Ардчилал эвслээс УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа НХХЯ-ыг тэргүүлэх бөгөөд Батлан хамгаалах яам Эрэл-ийнхэнд шилжих буй бололтой.