Ж.Наранцацралт зөвшилцлийг тараасан
МАХН-ын ажлын хэсэг эвслийнхэнд 24, 59-р тойргийн маргаан аль ч талд шийдэгдсэн энэ нь зөвшилцөлд саад болохгүй гэдэг болзол тулгаж түүнд нь эвслийн ажлын хэсэг гарын үсэг зурсан байжээ. Гэтэл шинэ ажлын хэсгийн даргаар Ж.Наранцацралт гарч ирээд эхний өдрөө МАХН-ын энэ нүхцлийг хүлээж авахгүй гэж мэдэгдсэнээс цаадуул нь зөвшилцлөө буцаахаар яаран мэдэгдэл хийж эвслийнхнийг сүрдүүлж эхэлсэн байна. Мэдээжээр дээрх хоёр тойрог эвсэлд очвол Ардчилсан хүчний суудал 36+3 буюу парламентад олонхи болчихно. Нэгэнт шинэ Засгийн газар байгуулагдаад галт тэрэг хөдөлсөн хойно дээрх хоёр тойргоос болж эвсэл урьдчилан тохирсон тоглоомын дүрмээсээ буцан дангаараа шийдвэр гаргаж эхлэх вий гэдэг айдас хувьсгалт намынхныг зовоож байна
/2004.09.25, Сэрүүлэг/