Элбэгээгийн Засгийн газар Ардчилсан намынхныг үймүүлж байна

Ноён Элбэгээ ч ажлаа хүлээж авангуутаа л сонгогчдын сэтгэлд хүрэхүйц олон ажлыг хийж эхэлсэн. Үүнтэй хамт Засгийн газар хэмээх амтат бялуунаас хүртэхийгс анаархагчид Ерөнхий сайдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх вий гэх эмзэглэл ч тараад байна. Нэгэн дээвэр дор толгой хорогдохыг мөрөөдөгчдийн хүслийгЕрөнхий сайд биелүүлбэл Монголд юуны Засгийн газар ажиллах вэ гэсэн таавар FM-ээр явж эхэллээ. Дам сонсвол Ц.ЭЛбэгдорж Засгийн газраа америк боловсролтой нөхдөөр бүрдүүлэх санаатай агаад үүнд С.Баярцогт, Сайханбилэг, З.Энхболд, Золбаяр нар багтаж буй сурагтай. Америк боловсролтой нөхөд америк маягаар, америк шинжтэй Засгийн газар байгуулах ярианаас болж эвсэл доторхи Ардчилсан намын дотоод галт уул дэлбэрэх тун дөхөж байна
2004.09.25, Монгол төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button