Ямар ч муу зүйлд өөрийн гэсэн сайн тал байдаг/хов жив/
Өөрөөр хэлбэл тухайн гэр бїлтэй тодорхой хэмжээгээр найз нөхдийн харьцаатай, дотор нь болж байгай їйл явдлын талаарх мэдээлэлтэй бөгөөд тїїнийгээ согтсох ч гэх юмуу зарим нэг тодорхой нөхцөл байдалд тэр мэдээллээ хөндлөнгийн хїмїїст хэлэх боломжтой хїн байжээ. Харин манай хойд хөршийн тайлбар толиудад сплетня буюу хов жив гэсэн їгийг алдаатай эсвэл илэрхий худлаа зїйл їндэслэсэн ямар нэгэн зїйлийн талаарх цуурхал гэж тодорхойлсон байдаг. /энд монгол їгний талаар/ Гэтэл зарим нэг соёлуудад хов жив гэдгийг їгээр олны хїртээл болох ёсгїй хувийн шинж чанартай, баталгаатай мэдээлэл хїргэхийг хэлдэг байна. Хэдийгээр эгэл жирийн хїмїїс өдөр тутмынхаа амьдралдаа хов живийг тун эелдгээр хэлэхэд л таагїй зїйл гэж хїлээж авдаг байхад орчин їеийн сэтгэл судлаачид хов живээр хөөцөлдөх нь шїїмжлээд байх зїйл биш төдийгїй тодорхой хэмжээгээр эрїїл мэндэд тустай зїйл болохыг нь тогоосон байдаг нь сонин. Учир нь бид хов живээр дамжуулан ёс суртахууны їндсэн зарчмуу, олны дунд биеэ авч явах бичигдээгїй дїрмїїдийг суралцаж авдаг ажээ.
Хїїхдїїд насанд хїрэгчдээс арай өөрөө хов зөөдөг бөгөөд заримдаа ховлож байгаа хїнийхээ дэргэд Энэ чин хамраа ухаад байна эсвэл Чихэр хулгайлчихсан гэж ховлох нь цөөнгїй. Хэдий хачин сонсогдож болох ч ийм хов жив нь багагїй їр ашигтай байдаг бөгөөд өөрийн гэсэн эерэг їїрэг гїйцэтгэдэг гэж сэтгэл судлаачид їздэг. Учир нь хїїхэд ийм ховын дараагаар юу дуртайгаа хийж болох їл їзэгдэгч биш, тїїнийг хөндлөнгийн хїмїїс бас ажиглаж байдаг гэдгийг ухамсарладаг байна. Тэгэхээр хїмїїс тїїнийг ажиглаж байгаа бол яах хэрэгтэй вэ? Мэдээж хэрэг өөрийгөө, їйл хөдлөлөө хянах хэрэгтэй болно. Томчууд улс төрчид, одууд, бөхчїїд, дарга нарынхаа талаар дам яриа, хов жив ярьснаар тэд нарыг доош нь хийж нэг ёсондоо өөрсдийгөө тайтгаруулдаг бол хїїхдїїд ямар нэг байдлаар өөрсдөөс ялгаатай, дутагдлатай, доогуур хїїхдїїдийн хов живийнхээ бай болгон сонгодог.
Жэфри Паркер гэгч Мичиганы их сургуулийн сэтгэл судлалын профессор цолтой хїн судалгааныхаа явцад өсвөр насны эрэгтэй хїїхдїїд цагийн дотор дунджаар 18 удаа ямар зїйл ярьдаг болохыг тогтоожээ. Тэдний ярианы 50% хувийн энэ эрдэмтэн хов жив гэж тодорхойлсон байна. Мөн тїїнчлэн эрэгтэй хїїхдїїд өөрсөдтэйгээ ижил хїйстэй хїїхдїїдийн талаар охидын талаар ярьдгаасаа гурав дахин олон ярьдаг бөгөөд бусад бусад хїмїїс хоорондын харьцааг өөрсдийнхөө хувийн харьцаанаас дутахааргїй их сонирхдог болох нь тогтоогджээ.
Харин охидууд өөрсдөдөө таалагддаг эрэгтэй хїїхдїїдийн талаар илїїтэй их ярьдаг бөгөөд тэр хїїхэд нь бусдын дунд нэртэй байх тусам ярих нь ихэсдэг байна. Гэтэл хамгийн нэр хїндтэй эрэгтэй хїїхдїїд ч гэсэн таалагдаж байгаа охидынхоо талаар ярих нь тун цөөн байдаг аж.
Харин эрэгтэй хїїхдїїд хоорондын нөхөрлөл бат бэх байх тусам хамтдаа өнгөрїїлдэг цагаа хов жив, цуу ярианд зарцуулах нь улам багасдаг байхад охидууд найз болох тусам хоорондоо хов жив ярилцах нь нэмэгддэг байна.
Нас ахихын хэрээр хов живийн агуулга тун бага өөрчлөгддөг ажээ. Нэгэн удаа Ральф Росноу гэгч сэтгэл судлалын профессор хїн цайн газар сууж байхдаа ярьдаг зїйлээ диктофон дээр бичиж ирэхийг оюутнуудаасаа хїсчээ. Ингэхэд охидууд гэр бїлийн гишїїн, хамаатнууд, хөршїїд гэх мэтийн өөрсдийнхөө хувьд ямар нэг байдлаар чухал гэж їзсэн хїмїїсийнхээ талаар ярьдаг байхад залуучууд нь нэртэй улс төрчид, алдартай тамирчид болон нэг өөр бїлэгт сурдаг өөрсдийнхөө бараг танихгїй шахам оюутнуудынхаа талаар ярилцаж байжээ.
Нийгэм судлал, криминалистикийн профессор Жэк Лэвин нь энэ бїхнийг Хов жив гэдэг нь нэг ёсны сэтгэл зїйн сонжоо юм. Ямар төрлийн хов жив яригдаж байгаагаас тухайн хїний сонирхлын хїрээ илрэн гарч байдаг гэж тайлбарласан байна.
Байранд шинээр нїїж ирсэн, шинээр ажилд орсон, зэрэг нийгмийн аль нэг бїлэгт шинээр элсэн орж байгаа насанд орсон хїмїїс хов живээр хөөцөлдөх процесст халууд-аасаа илїї идэвхтэй оролцож эхэлдэг нь нэлээд сонирхолтой їзэгдэл юм. Ингэж хов жив хөөцөлдснөөр шинэ хїн нэг талаас манай талын хїн болж, нөгөө талаас шинэ хамь олны талаарх мэдээлэл авснаар танихгїй орчинд дасан зохицож байгаа юм.
Өөртөө итгэх итгэл сул, їндэслэлгїй тїгшїїр, айдас автдаг хїмїїс хов жив хөөцөлдөх хандлагатай байдаг гэсэн дїгнэлтэнд сэтгэл судлаачид хїржээ. Тэд таарсан хїндээ л долоон булчирхайгаа тоочиж, хов жив ярилцах явцад олж авсан мэдээллээ дөвийлгөх, өсгөх хандлагатай байдаг.
Тохой хугарсан ч ханцуй дотроо гэдэг. Ухаантай хїн гэр бїлийнхээ нэр хїндийг унагахгїйн тулд ойр дотныхоо хїмїїсийн хар барааныг хөндлөнгийн хїмїїстэй хэзээ ч хэлэлцэж ярилцдаггїй. Дэргэд нь байхгїй хїний талаар хэлэлцэн ярилцах їед яриа нь Тэр албан тушаал авсан гэнэ эсвэл Тэр жирэмсэн болжээ гэх мэтийн дундыг баримталан аястай байдаг. Харин Цааш нь хэнд ч хэлж болохгїй шїї гэсэн оршилтой хов жив нїд ирмэх зуур бїгдийн чихэнд хїрдэг. Тэдний далдалж байсан нууц нь таны туслалцаатайгаар олны хїртээл болсон гэдгийг мэдвэл найз нөхдөө алдах нь гарцаагїй тул орь ганцаар їлдэх хамгийн шалгарсан арга болно гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.
Тиймээс ховч гэсэн багаар бодоход муухай шошгыг насан туршдаа зїїхийг хїсэхгїй байгаа бол та Магтах їг олдохгїй байгаа бол чимээгїй өнгөр гэсэн эртний нэгэн зїйр цэцэн їгийг удирдлага болгохыг сэтгэл судлаачид зөвлөж байна.
Мөн нэгэн зїйр цэцэн їгэнд Нэг хов авчирсан хїн хоёрыг аваад буцдаг гэсэн байдаг. Хїмїїс голдуу олны дунд нэр хїнд муутай эсвэл ямар нэгэн шалтгаанаар бусдаас онцлог хїмїїсийн тухай хов ярьдаг гэдгийг сэтгэл судлаачид тогтоосон байна. Харин хов хөөцөлддөг хїмїїс нь өөрсдөө хэл урттайгаасаа болж нэр муутай байдаг.
Хов зөөдөг хїмїїс голдуу өөрсдийгөө хэл амаараа өөд нь татах сонирхолтой байдаг болохоор ярьж байгаа зїйл нь їнэнд огт нийцэхгїй байгааг ч їл тоодог. Америкийн сэтгэл судлаачдын явуулсан нэгэн туршилтыг танд сонирхуулъя. Та уншаап нэгийг бодно биз. Америкийн нэгэн их сургуульд сэтгэл судлаачид хоёр оюутныг удахгїй хуримаа хийх гэж байгаа гэсэн ямар їндэслэлгїй хов яриа тараажээ. Дараа оюутнуудын дунд асуулга явуулахад 12% нь өөрсдийгөө хуриманд нь очсон гэж тангарагалаад, сїйт бїсгїйн хуримын даашинз, гоёл чимэглэлийг нэг нэгэнгїй тоочиж байсан гэдэг.
Зарим нэг мэргэжилд худал їнэний хоорондох нарийн заагийг өөрсдөө ч мэдэлгїй зөрчих аюул дагуулж байдаг.Їїнтэй холбоотойгоор Израилийн сэтгэл судлаачид янз бїрийн мэргэжилд хов ярих, тараах хандлагыг тодорхойлдог тусгай сонжоо боловсруулан гаргажээ. Ингээд хов зөөх эрсдэл хамгийн өндөртэй мэргэжлїїдийн жагсаалтыг гаргахад эмч, багш, сэтгїїлчид, нийгэм судлаачид зэрэг хїмїїстэй тулж ажилладаг мэргэжлїїд орсны хамгийн эхэнд нь сэтгэл судлаачид өөрсдөө орсон байна.
Эцэст нь хїмїїс ер яагаад хов ярих дуртай байдаг талаар нэгэн нэртэй сэтгэл судлаачийн хэлсэн їгийг сонирхуулъя. Хов жив нь їнэн хэрэг дээрээ хїмїїс өөрсдийг, өөрсдийнх хїрэх боломжтой хязгаар, орчин тойрноо танин мэдэхэд тус болох їїрэг гїйцэтгэдэг. Хов сонсож, ярьснаараа бид өөрсдийгөө бусадтай харьцуулан, бусадтай адил өндөрлөг өөд тэмїїлэх тїлхэц авч, заримдаа өөрсдийгөө бодит байдлаар харцгаадаг. Жишээлэхэд, та биеийнхээ галбирийг алдахгїйн тулд францын кино од Софи Лорен шиг өдөр болгон өчнөөн литр хан борогцойн цэвэр шїїс авч уугаад байж чадахгїй. Гэтэл талийгч Диана гїнж өөрийгөө удирдах чадваргїй ховдоглон идэх сэтгэцийн эмгэгтэй байсан. Харин Том Круз дэлхийн хамгийн царайлаг хїїхнїїдийн нэг гэгддэг Николь Кидманыг хаяад өөр нэг хїїхэнтэй суух гээд байдаг. Энэ мэтийн яриа яриад ирэхээр нэг талаас одуудын зиндаад хїрэхгїй ч гэлээ нөгөө талаар тэдэн шиг нөхөртөө хаягддаггїй эсвэл өөрийгөө хянах чадваргїй болтлоо ховдоглох дон байхгїй гэж бодохоор өөрийн эрхгїй дотор уужраад ирдэг. Їїнээс гадна иймэрхїї цуу яриа нь одуудын нэр төрийг огтхон ч сэвтїїлэггїй төдийгїй тэднийг эгэл хїмїїсийн адил мах цустай хїн гэдгийг харуулдаг тул эгэл хїмїїс тэднийг бїр өрөвдөж эхэлдэг бөгөөд їр дїнд улам ч нэр хїндтэй болдог.
Їїнээс гадна хов яриа нь бидний биеэ авч явах, зан авирыг зохистой байдлаар өөрчилж байдаг. Та шинэ байранд ортол хөрш чинь Танай урд байсан айл ёстой нэг зовлонтой байсан шїї. Шөнөжин хөгжим орилуулаад, архидаад л тайван ч унтуулахгїй гэж өмнөх айлын чинь амьдралын хэв маягийн талаарх мэдээллийг хов байдлаар хїгэвэл та цаашид хөршїїдтэйгээ муудалцахгїйн тулд биеэ хэрхэн авч явах ёстойг зааж өгч байгаа хэрэг юм. Та ч гэсэн энэ мэтээр болсон явдлаасаа өгїїлэн өөрийнхөө сонирхол, шаардлагыг хїмїїст ойлгуулж болно.
Тиймээс нэг ёсондоо гїн ухаантан Ницшээгийн хэлсэн Цуу яриа, хов гэдэг нь сїргээ хариулж яваа малчин юм гэдгээр болж таарч байна. Та хов живнээс зөрчиж болохгїй хил хаагуур явж байгаа болон тоглоомын дїрмийг мэдэж авдаг. Цуу яриа, хов нь жижиг бїлэг хїмїїсийг чиглїїлэн удирдаж байдаг їгэн хяналтын арга юм гэж нэгэн сэтгэл судлаач дїгнэжээ. Хов ярианы тусламжтайгаар бид дарга хэнд сайн ханддаг хэнээс туслалцаа авах боломжтой, хэнээс зайгаа авах ёстой, хаана зїгээр суугаад харин хаана эцсээ хїртэл тэмцэх хэрэгтэйг мэдэж авдаггїй юмаа гэхэд баримжаа авч байдаг. Мөн хов яриа нь тухай бїлэг хїмїїсийн дотор зиндаа харуулж байдаг. Харин өөрийн багтдаг бїлэгт хэрэгцээтэй мэдээллийн талаар цагаа олж алтан хошуу хїргэж, өрсөлдөгчдөө оновчтой олиошигдох замаар тухайн бїлэн дэх өөрийн эзэлдэг зиндааг ахиулж болдог нь сэтгэл судлаачдын хувьд цаашид судлах ёстой багагїй сонирхолтой зїйл болж ирдэг.
Хэдийгээр хїмїїс голдуу хов, цуурхал хоёрыг заагалдаггїй ч гэлээ сэтгэл судлаачдын хувьд энэ хоёр ойлголто нь өөр хоорондоо нэлээд ялгаатай зїйлс байдаг юм. Хов ярианы гол баатар нь ямагт хїмїїс өөрсдөө байдаг бөгөөд хов їнэхээр болсон эсвэл таамаг хоёрын нэг нь байдаг. Цуу ярианы гол баатар нь тэр болгон хїмїїс байдаггїй бөгөөд хэзээ ч бодитоор болж байгаагїй байдаг. Цуу яриаг сэтгэл судлаачид олныг хамарсан ховс гэж нэрлэдэг.
Цуурхал, хов жив гэдэг зїйлсийг бид зохиогоогїй биднээс цаашид ч байх бөгөөд хїн төрлхтөн байсан цагт байсаар байх болно гэхэд нэг их хилсдїїлэг болохгїй байх. Тиймээс нэгэн бодитоор байгаа зїйлийн сайн мууг мэдэж, ойр тойрныхон болон өөртөө гай тарихгїйгээ хэрэглэж сурах нь прагматик хандлага ноёлж байгаа өнөөдрийн нийгэмд хамгийн зөв алхам болох байх гэж бодож байна. Юм болгон хоёр талтай.