Эх орон-Ардчилал эвслээс томилох сайдууд тодорлоо

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Монгол Улсын сайдаар УИХ-ын гишүүн Баярцогт, Батлан хамгаалахын сайдаар МАШСН-ын дарга Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Ням.Батбаяр, Нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Баярсайхан, Сангийн сайдаар Алтанхуяг, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдаар Сангийн сайд асан П.Цагаан, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар МАШСН-ын бага чуулганы гишүүн Эрдэнэбаатар, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Г.Батхүү нарыг томилохыг дэмжсэн байна.
Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн хурлаар МАХН-аас томилогдох сайд нарыг ч бас хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
/MN-25 телевиз/