Он гарсаар тарваган тахлаар хоёр хүн амиа алдаад байна

Хэнтий аймагт 37 настай Б гэгч нь тарвага өвчиж байгаад булчирхайн тарваган тахлаар өвдсөн. Улмаар хүндрэн уушигны хэлбэрт шилжээд нас барсан билээ. Тус аймагт 1-р хавьталттай 20 гаруй, 2-р хавьталттай 200 гаруй өвчтөн байгаа юм байна. Нэмж тахлаар өвчилсөн хүн илрээгүй ч хорио цээрийг 30 хүртэл барих юм байна. Харин Говь-Алтай аймгийн Дарви суманд 27 настай А гэгч нь энэ сарын 20-нд тахлаар нас барсан юм. Тэрээр 11-нд тарвага агнасан. Тэгээд хэд хоногийн дараа арьсыг нь өвчин 19-нд хүнд халууран 20-нд эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч эмчилгээ авч чадаагүй байна. Энэ байдлаар өвчний шинж тэмдэг дахин илрээгүй байгаа гэнэ.
Харин боом өвчний хувьд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд энэ сарын 19-нд иргэн Б халуурчээ. Аймгийн төвийн эмнэлэгт хэвтсэн. Улмаар түүнийг шинжилгээгээр боом өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь дээрдэж байгаа гэнэ. Тус аймагт одоогоор 1-р хавьталтай 23 хүн эмчлүүлж байна. Мөн гурван айлын 9 хонь, 1 үхэр, найман айлын 10 үхэр боомоор өвчлөн үхсэн байна. Ингээд нийтдээ таван газар дээрх өвчний голомт хэвээр байгааг дурдвал Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны Илбэнх, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Хяргас, Дорнод аймгийн Сэргэлэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумд юм. Эдгээр газарт өвчний шинж тэмдэг дахин илрээгүй гэж байгаа боловч одоогоор бүрмөсөн тогтоогдоогүй байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button