Автобусны үнэ нэмэгдэх үү?

Шатахууны үнэ нэмэгдсэн нь нийтийн тээврийн үйлчилгээний үнэд нөлөөлж одоо мөрдөгдөж байгаа үнийг зайлшгүй нэмэх шаардлагатай болоод байгаа гэнэ. Тээвэр зохицуулах газар холбогдох байгууллагуудад үйлчилгээний үнийг нэмэх тухай хэд хэдэн санал тавьж байгаа ч одоогоор шийдэлд хүрээгүй байна. Гэхдээ одоо мөрдөгдөж байгаа үнийг хэдэн хувиар, хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх талаар албаныхан одоогоор нууцалж байгаа бололтой.
-Нийт иргэд хөдөлмөрчид энэ үнэ тарифын асуудлыг зүгээр нэг өдөр яриад маргааш нь шийдчихдэг асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, өндөр настан, тахир дутуу иргэдийн энэ жилийн хөнгөлөлт улсын төсөвт явж байгаа учраас энэ оныхоо хөнгөлөлтийг олгоно. Яг одоо билетээ аваад явж байгаа, үйлчилгээний хөлсөө төлөөд явж байгаа улсын хувьд гэх юм бол энэ асуудал давхар шийдэгдсэн үед л яригдана.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шийдэгдсэн тохиолдолд үнийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна. Тусгай хөнгөлөлтийн үнэмлэх, оюутны билетний үнийг энэ жилдээ нэмэхгүй гэж албаныхан ярьж байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button