Өвөр монгол иргэн бяцхан охины амыг хөнөөжээ
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс хоёр км орчим зайд орших Номгон-Уул гэдэг газарт өөрийгөө ӨМӨЗО-ны иргэн гэх 46 настай Б.Отгонсүмбэр ой гурван сартай охиныг боомилон хөнөөсөн аймшигт хэрэг энэ сарын 24-нд гарчээ.
Мөн энэ өдрүүдэд автын ослоор хэд хэдэн хүн амиа алдсан байна. Цагдаагийн ажилтнууд хэрэгтнийг баривчилсан бөгөөд тэрбээр тус аймаг дахь Дорнын гэгээ компанид тогоочоор ажилладаг аж.
Хэрэгтэн Б.Отгонсүмбэр Бяцхан охины ээжтэй нь гэрлэх бодолтой байсан гэж цагдаагийн ажилтнуудад мэдүүлсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд таван хүн архинд хордож үхсэн байна. Түүнчлэн Баянгол дүүрэгт 25 настай Р, М нь согтуу үедээ машинд дайрагдаж амиа алдсан байна. Мөн Баянзүрх дүүрэгт Баттулга гэгч жолоочтой Ниссан маркийн 84-51 БРА дугаартай автомашин зогсож байсан Зил-130 маркийн 51-99 УБЭ дугаарын машиныг мөргөснөөс 27 настай иргэн нас барж, 5 хүн хүндээр гэмтсэн байна. Дундговь аймгийн Өлзийт суманд Оюутолгойн чиглэлд явж байсан Маз маркийн автомашин онхолдсоноос жолооч нь газар дээрээ нас барж, 1 хүн хүндээр гэмтжээ. Баян-Өлгий аймагт иргэн Э эхнэрээ хөнөөсөн байна. Түүнчлэн Баянхонгор аймагт 46 настай Отгонсүмбэр нь гэр бүлийн харьцаатай байсан 30 настай Отгонцэцэгийн 1 нас 3 сартай охиныг авч яваад хоолойг нь боон амь насыг нь хөнөөжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 614 хүн эрүүлжүүлэхээр эрүүлжүүлэгдээд гарчээ.
Цагдаагийн байгууллагын нөхөн илрүүлэлтийн ноцтой хэргээс дурдвал 66 сая төгрөг залилаад байсан Цэрмаа гэгч баригдсан байна. Мөн Баянгол дүүрэгт хүнсний бөөний төвөөс 7 сая төгрөгийн эд бараа хулгайлсан хулгайчид баригдсан байна.