Бусдын төлөө буяныг эрхэмлэе сүлжээ залилан хийв

Туе байгууллага нь Сүхбаатар дүүргийн IҮ хорооны нутаг дэвсгэр буюу Улсын их дэлгүүрийн урд талын байранд үйл ажиллагаагаа эхэлеэн гэнэ. Компанийнхан 2003 оны есдүгээр сар хүртэл ажилласан бөгөөд түрүүлж элссэн хүмүүс ашигтай, сүүлд орсон нь хохирсон аж.
Хохирогчдын ярьж буйгаар сүлжээнд элеэгчид 50 мянга, 80 мянга, 100 мянган төгрөг өгдөг бөгөөд 50 мянгыг өгсөн хүн мөнгөө 80 мянга, 80 мянгыг өгвөл 130 мянган төгрөг болгон өегөж авна гэж хүмүүсийг сүлжээндээ татдаг гэнэ. Хохирогчдын түрүүч нь 2003 оны есдүгээр сард өргөдлөө өгснөөр тус байгууллагын ч тэргүүн Ж.Тэгшжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлсэн байна.
Бусдын төлөө буяныг эрхэмлэе сүлжээнд элсэгчдийн бүртгэлд 500-гаад хүн байгаа ч тэдний тал хүрэхгүй хувь нь мөрдөн байцаагчид мэдүүлэг өгчээ. Хохирогчдын дунд багш, эмч, бизнесмэн, лам хүртэл байгаа гэнэ. Хохирлын хэмжээ хараахан гараагүй. 30-40 сая төгрөгт хүрч болзошгүй. Учир нь хохирогчид бүгд ирж мэдүүлэг өгөөгүй байгаа гэж холбогдох албаны хүмүүс өгуүлеэн юм. Тиймээс дээрх байгууллагад элссэн атлаа цагдаагийнханд мэдүүлэг өгөөгүй хүмүүс УМБГ-ын 308 тоотод ахлах мөрдөн байцаагч, хошууч Ч.Батбаяртай уулзах буюу 99297898 дугаарын утсаар ярьж болох нь.
(өнөөдөр 2004.09.28 226)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button