МАХН суудал алдсан гишүүдээ сайдад нэр дэвшихийг зөвшөөрөөгүй аж
МАХН сайдуудаа шалга-руулахдаа саналын хуудсан дээр УИХ-аас хоёр, парламентын гаднаас туе бүр нэг хүний нэр бичиж нууц санал хураалт явуулж, бялууны эздээ тодруулсан байна.
Шадар сайдад Ч.Улаан, Д.Идэвхтэн, ОХУ-ын улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нараас Ч.Улаан олонхийн саналаар гарсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын сэнтийн төлөө Ц.Шаравдорж, Б.Дол-гор нарыг Ц.Нямдорж орхисон аж. Хүнс, хөдөө аж ахуйн сайдад Н.Баяртсайхан, Р.Содхүү, Д.Тэрбишдагва өрсөлдсөнөөс ТБД андуу-дын босс Н.Баяртсайханыг ялимгүй саналаар ялжээ.
Байгаль орчны, Түлш, әрчим хүч, Эрүүл мэндийн яамыгУ.Барсболд, Т.Очирхүү, Т.Ганди нар удирдахаар болов. Гадаад хэргийн сайдад нэр дэвшсэн Р.Алтангэрэлииг (одоогийн Төрийн нарийн бичгийн дарга) Ц.Мөнх-Оргил төвөггүйхэн орхисон байна. Учир нь Н.Энхболд нэрээ татсанаар шинэ сайдад ялалт амархан иреэн гэсэн үг. Их эвелийн Засгийн газар Оросын МЧС-ийг дуурайсан Гамшгийн асуудал эрхэлеэн сайдын тушаалыг бий бол-госон. С.Шойгугийн монгол хувилбараар У.Хүрэлсүх тодорлоо. Түүнтэй хамт архаг парламентч Д.Дэмбэрэл, Н.Ганбямба нар тоосоо өргөсөн гэсэн.
Санал хураалтын явцад АНУ-д суугаа Элчин сайд Р.Болдын нэр Гадаад хэргийн, Н.Ганбямба, Р.Содхүү нарыг шадар сайдад дэвшүүлэх сонирхолтой санал ч гарчээ.
Сайдыг тодруулахдаа нэр дэвшигчдэд тавьсан болзлын тухай манай сонин өмнө мэдээлж байсан. Тэгвэл УИХ-д нэр дэвшээд намдаа суудал авчирч чадаагүй гишүүдэд сайдын бялуунд санаархахад нь хориг тавьсан аж. Үүнийгээ МАХН-ын удирдлага суудал алдсаны хариуцлага гэдгээр тайлбарлаж байна.
(өнөөдөр 2004.09.28 226)