Ц.Нямдорж, Ч.Улаан нар сайд болох ёс суртахууны эрхгүй

Түүнтэй өчигдөр өдрийн 14 цагт уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Сайдад нэр дэвшүүлэх асуудал хуйвалдаан боллоо гэдгийг Та хүлээн зөвшөерөх үү. Тиим байдал ажиглагдаад байх чинь?
-Сайдад нэр дэвшүүлэх асуудлыг зөвхөн Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр л ярьж, шийдэж байна. Нам, эвслийн бүлгүүд ерөөсөө оролцоогүй гэж хэлэхэд болно. Уг нь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн дүрмээр бол зөвшилцөхөөс өмнө эхлээд бүлэг дотроо хэлэлцэж, олонхийн саналыг авах ёстой байсан юм. Гэтэл энэ дүрэм үйлчилсэнгүй. Сайд нарын асуудлыг шууд л УИХ-аар хэлэлцэхээр болж байна. Энэ бол бүлгийн дүрэм, УИХ-ын Дэгийн тухай хуулийг шууд зөрчиж байна гэсэн үг.
-МАХН-аас нэр дэвшсэн Ч.Улаан, Ц.Нямдорж нарыг сайд байх эрхгүй гэж Та үзэж байгаа юм байна. Талууд анх тохирохдоо хүний асуудалд оролцохгүй гээ биз дээ?
-АН-ын даргын хувьд энэ хоёр хүнийг сайдаар томилуулахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэдэнд сайд болох ёс суртахууны ямар ч эрх байхгүй. Ц.Нямдоржийг сайд байх үед хууль, хяналтын байгууллагын ажил уналтад орж, хүнд, ноцтой гэмт хэргийн тоо өссөн. Авлигын нэг ч хэрэг илэрсэнгүй, харин цэцэглэн хөгжсөн байх. Сайд нь өөрөе УИХ-ын гишүүн, АН-ын дэд даргыг баривчлуулж, шоронд суулгах зэрэг олон бусармаг үйл ажиллагаа явуулсан. Энэ бол Ц.Нямдоржийг сайд болгохгүй байх хангалттай үндэслэл юм.
-Ц.Элбэгдоржийн Зас-гийн газар нэг их урт наслахгүй тухай яриа дэгдлээ. Эвслийнхэн сурсан зангаараа огцруулна, МАХН үүн дээр нь тоглоно гэх яриа дэгдэж байна?
-Орлогын хуваарилалтын шударга ёс тогтоохыг Ц.Элбэгдоржийн Засгийн газраас шаардана. 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхдийн мөнге олгох ажлыг Засгийн газар эхлүүлэх бэлтгэлийг хангасан байх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол АН-ын даргын хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавихыг ч үгүйсгэхгүй.
(өнөөдөр 2004.09.28 226)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button