Тахлын улмаас сургууль, цэцэрлэгийг хаалаа

Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийснээр тахлаар өвчилсөн болохыг нь тогтоосон бөгөөд I зэргийн хавьталттай нийт 37 хүн байгаагаас 29-ийг нь аймгийн төвийн халдвартын эмнэлэгт, найман иргэнийг аймгийн төвөөс зүүн чигт, 54 км зайтай Тахилгат хэмээх газарт тусгаарлаад байгаа гэнэ. Харин II зэргийн хавьталттай 337 хүн байгаагийн 155 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, бусад нь гэрийн хорионд, эмч нарын хяналтад байгаа аж.
Өчигдрийн байдлаар тахлын халдвар авч, нэмж өвчилсөн хүн байхгүй байсан ч сумын сургууль, цэцэрлэг, хүнсний захыг хааж хөл хорио тогтоосон байна. Түүнчлэн тахлаар нас барсан талийгаачийн цогцсыг чандарласан бөгөөд задлан хийсэн эмч нарыг хорионд байлгаж буй учир зэргэлдээх аймаг, сумдаас эмч, мэргэжилтнүүдийг дайчлан ажиллаж байгаа гэнэ.
/Өдрийн сонин, 2004, 09.28, 240/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button