ЮМ-Трейд-ийнхэн шатахууны үнийн өсөлтийг тайлбарлав

Yүнд ЮМ-Трейд компанийн гүйцэтгэх захирал В.В.Фетисов, Дорнод Сибирийг хариуцсан гүйцэтгэх захирал П.В.Петрончак, олон нийттэй харилцах асуудал хариуцсан гүйцэтгэх захирал К.Н.Мисяутов, YХЯ, Газрын тосны хэрэг эрхлэх газар болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцсон юм. Тус компанийн Монголд явуулж буй үйл ажиллагаа, нийлүүлж буй шатахууны үнийг нэмэх болсон шалтгаан зэрэг нь ярилцлагын гол сэдэв байлаа.
Гүйцэтгэх захирал В.В.Фетисов компанийнхаа үйл ажиллагааг товчхон танилцуулахдаа Монголын зах зээлд нийлүүлж буй шатахууны хэмжээ байнга нэмэгдэж ирснийг дурдсан юм. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ эрс нэмэгдэж байгааг ч тэрээр онцлон дурьдав. Монголын зах зээлд нийлүүлж буй нийт нефтийн хэмжээг 100 хувь гэж үзвэл Юм-Трейд үүнээс 6.3 хувийг л импортоор оруулж ирдэг гэнэ. Тус компани энэ үзүүлэлтийг 22-25 хувьд хүргэхэд бэлэн байгаагаа тэмдэглэсэн юм. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом өсч байгаа ч Монголд нийлүүлж буй шатахууны үнийг тус компани барьж иржээ. Yүний нэг жишээ гэвэл ЮКОС-оос Европын орнуудад нийлүүлж буй шатахууны үнэ 20 хувиар өссөн байхад манайд найман хувиар нэмэгдсэн байна. Шатахууны үнэ өсөх болсон хамгийн гол шалтгаан нь юуны түрүүн Орост экспортын барааны татвар өссөн, тус улсын дотоодын байдал боллон дэлхийн зах зээлд нефтийн үнэ нэмэгдсэн явдал юм. Yүнээс гадна Орост зөвхөн ЮКОС компанийн бүтээгдэхүүний үнийг нэмсэн явдал багагүй нөлөөлсөн бололтой. Тиймээс үнийг нэмэхгүй байх ямар ч аргагүй хэмээн тайлбарлаж байв.
Мөн захиалагч, нийлүүлэгч талууд гэрээнийхээ үүргийг хэрхэн биелүүлэхээс хээхэн хамаардаг гэнэ. Жишээ нь, Монголын компаниуд үүргээ биелүүлдэггүй, төлөвлөлтөө буруу хийж, захиалгаа хугацаандаа өгдөггүй зэрэг нь ЮМ-Трейд-ийн үйл ажиллагаанд нэлээд бэрхшээл учруулдаг аж. Импортоор авч буй бараануудаас онцлогтой тал нь нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг нь зуун хувь урьдчилан төлөх ёстой байдгийг ч ЮКОС компанийн Бээжин дэх төлөөлөгч дурьдсан юм.
Дугуй ширээний ярилцлагад оролцсон Yйлдвэр худалдааны яамны болон Газрын тосны хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид ЮМ-Трейд компани нь Монголын шатахууны нөөцийг бүрэн дуусгах ажил явуулсан, урьдчилан анхааруулалгүй үнийг нь нэмсэн хэмээн нэлээд шүүмжилж байв. Монголын компаниудын өгсөн захиалгаас их, эсвэл бага нефть нийлүүлдэг гэсэн гомдол ирсэн тухай онцолсон билээ.
Дашрамд өгүүлэхэд, Казахстанаас импортолж буй нефтийн нийлүүлэлт тогтворгүй, Хятадаас бараг авахаа больсон гэнэ. Харамсалтай нь нефтийн импортлоход чамгүй үүрэг гүйцэтгэдэг Дэд бүтцийн яам болон УБТЗ-ын төлөөлөгчид энэ дугуй ширээний ярилцлагад хүрэлцэн ирээгүйд харамсаж байгаагаа тус компанийн төлөөлөгчид онцолж байв.
/Өдрийн сонин, 2004, 09.28, 240/