Монгол бүсгүйг компьютерээр бүтээжээ

Графикчин энэ бүтээлийг туурвихад асар их хүч чармайлт, цаг хугацаа зарцуулсан бөгөөд түүнийгээ Монгол охин хэмээн нэрлэсэн байна. Тус бүтээл нь дэлхийд компьютерээр эмэгтэй хүнийг дүрсэлсэн хамгийн шилдэг графикт тооцогдож байгаа гэнэ. Тэрбээр уг бүтээлээ интернэтийн Дижитал арт галерейгаар сурталчилжээ. Тус сайтад зочилсон хүмүүс Энэ бүтээл бол хоёр дахь Мона Лиза гэж сэтгэгдлээ бичицгээсэн аж.
/Өдрийн сонин, 2004, 09.28, 240/