TOEFL-ийн шалгалт өөрчлөгдөх боллоо
Гадны сургуулиудад, ялангуяа тэтгэлэгээр суралцах боломж олдож бапгаа бол яахын аргагүй ТOEFL-ийн шалгалтын оноо вндөр байх хэрэгтэй билээ. Хэлний мэдлэг өндэр байлаа ч мэргэшсэн багш нараар уг шалгалтад бэлтгүүлсний хүчинд л 550-иас дээш оноо авах боломжтой байдаг талаар ярилцдаг. Тэгвэл сүүлийн үед Т0ЕFL-ийн шалгалт тэр чигээрээ өөрчлөгдөх болсон талаар интернэтээр мэдээлэх боллоо. Хэрэв энэ мэдээлэл үнэн болбол уг шалгалтад системтэй бэлтгэж байгаа залуучуудын хувьд, тэднийг бэлтгэдэг багш, сургалтын газруудын хувьд томоохон өөрчлөлт хэрэгтэй болох юм. Энэ талаар манайдаа ТOEFL-ийн шалгалтаар хамгийн өндэр оноо авсан залуучуудыг бэлтгэдэг Jet international компанийн сургалт хариуцсан захирал Ц.Чинзоригоос тодрууллаа.
-ТOEFL-ийн шалгалт еөрчлөгдөх болсон тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тиим ээ. ТOEFL-ийн шалгалт өөрчлөгдөх болсон талаар интернэт дэх туе бай-гууллагын вэб сайтаар мэ-дээлж эхлээд байна. ТОЕFL-ийн шалгалтад шинэ үе эхэл-лээ хэмээн зарлаад байгаа.
-Ер нь ТOEFL-ийн шалгалт ямар хугацаанд өөрч-лөгддөг юм бэ. Өөрчлөг-дөж байсан удаатай юу?
-Англи хэлний мэдлэг шалгах олон төрлийн шалгалт байдгаас хамгийн түгээмэл хэрэглэгдэх болсон нь АНУ-ын ТOEFL болоод байгаа. Хойд Америк болон Канадын их дээд сургуульд гадны орноос элсэн орох хүмүүсиин хэлний мэдлэгийг шалгадаг гэдэг ч Азийн орнууд гэх мэт дэлхийн ихэнх оронд энә шалгалтын тэдэн оноог авсан бол болно гэж үздэг болсон маш чухал шалгалт. Жилд олон арван мянган хүн энә шалгалтыг өгдөг. Бакалав-раар сурах хүн 500 онооноос дээш, магистрантурт суралцах бол 550-иас дээш оноо авах шаардлагатай. АНУ-ын Нью-Жерсид төвтэй Education testing serүice гэдэг газраас ТОЕFL-ийн шалгалтыг 1965 оноос эхлэн авч эхэл-сэн. 1995 онд уншлага, үгсийн санд хийсэн бага сага өөрч-лөлтийг эс- тооцвол өнгөрсөн 40-еөд жилийн хугацаанд уг шалгалтыг огт өөрчлөхгүй иреэн гэж болно. Харин одооноос өөрчлөлтөө зарлаж, 2005 оны есдүгээр сараас шинэ шалгалтын хувилбарыг хэрэгжүүлэхээр болоод байна.
-Тэгэхээр хуучин ямар байсан шалгалт одоо ямар болж байгаа талаар ун-шигчдад танилцуулахгүй юу?
– ТOEFL-ийн шалгалт нь сонсох, унших, дүрэм болон эсээ бичих гэсэн үндсэн дөрвөн ур чадварын шалгалт юм. Гэхдээ эсээг нь тусдаа 6.0 гэсэн үнэлгээгээр тооцож, бусдыг нь 670 хүртэлх оноогоор дүгнэдэг. Хуучин геаding буюу унших даалгавар нь таван тексттэй байсан бол одоо гурав болсон. Ингэхдээ сонсоод үүний дагуу текст уншаад асуултад хариулдаг болж байгаа. Өмнө нь шууд уншаад ойлгосноо хариулж шалгуулдаг байсан юм. Гэх-дээ хэт нарийвчилсан асууп-туудыг нь ерөнхий болгож байгааг нь харьцангүй зөөлөрсөн гэж ойлгож болно. Listening буюу сонсох чадварын даалгаварт диалог нь өмнөхөөсөө багасч харилцан яриа болон илтгэл лекцийн хэсэг нэмэгдэж байна. Хуучин сонсох даалгаварын үед тэмдэг-лэгээ хийхийг зөвшөөрдөггүй байсан бол одоо зевшөөрдөг болсон. Дүрмийн даалгаварын хэсгийг ТОЕFL-ээс бүрмөсөн хасчихсан байгаа. Харин өмнө нь үнэлгээнд ордоггүй байсан эсээг оронд нь оруулсан байна лээ. Эсээ нь тухайн хүний мэргэжлийг нь хувиарлахад хэрэг болдог байсан болоxос ТОЕFL-ийн шалгалтын оноонд нэмэр болдоггүй байсан юм. Тйймээс манайхан эсээг бичвэл бичээд, бичихгүй орхих нь ч байдаг байсан. Харин шинэ шалгалтад дүрмийн хэсгийг үгүй болгож, эсээг хэрхэн бичсэнээр нь дүрмийг давхар шалгахаар ийн оруулаад байна. Ер нь.уг өөрчлөлтөд ТОЕFL-ийн шалгалт өгөөд ирсэн гадаадын оюутнуудын дүрмийн хэрэглээ хангалттай буе гэсэн шүүмжлэлд өртөөд байсан нь нөлөөлсөн байх. Мэн ярилцлага гэсэн хэсэг шинээр орж ирэх болсон нь дээрхийн адил гадаад оюутнуудын ярианы чадвар гологддог байсантай холбоотой. Өгөгдсөн сэдэв болон ернс-сон сэдвийнхээ талаар ярилцана гээд хоёр хэсэгтэй байгаа,. Энэ мэт.өөрчлөлтүүд нэлээд гараад байгаа таяаар одоогоор мэдээлээд байгаа.
Нарийвчилсан өөрчлөлтүүд нь удахгүй тодорхой болох байх.
-Өчнөөн олон жил бо-лоод ирсэн тестийг өөрчлөх болсон нь ямар шалтгаантай юм бол оо?
-Мэдээж олон жил болсон учраас өнөөгийн цаг байдалд тохируулан өөрчлөх нь зайлшгүй болсон биз ээ. Гадаад оюутнуудын харилцааны болон бичгийн чадвар тааруу байдаг сул талыг засахад ТОЕFL-ийн шалгалтын шинэ хувилбар сайнаар нөлөөлөх нь мэдээж. Ер нь өөрчлөлтүүдийг анзаараад байхад өмнө нь сонсох, унших чадварыг голчилдог байсан бол одоо бичих, ярих чадварт нь нэгтгэн базаад өгсөн нь ажиглагдаж байгаа. Бичгийн чадвар гэдэгт дүрмээ хэр мэддэг, хэрэглэж чадаж байгаа эсэх, найруулга зүйн ямар чадвартай байгаа зэрэг нь бүгд багтана. Тэгээд ч олон жил нэг хэвэнд байсан щалгалтад хэрхэн өндөр оноо авч болох тал дээр багш нар ч мэргэшиж, оюутнууд ч мэддэг болчихсон байсантай холбоотой биз ээ.
-Шинэ шалгалтын хувилбар монголчуудад ямар нөлөө үзүүлэх бол. Сонсч байхдаа тэмдэглэгээ хийж болно гэх зэрэг нь зөөлөрч байгаа юм шиг…
-Мэдээж нэг талаар хялбаршиж байгаа тал бий. Гэхдээ монголчуудын сайн хийж чаддаггүй эсээ багагүй онооны даалгавар болж байна. Мэн ярилцлагад орох шаардлага-тай болж байна гээд шинэ зүйл их байна. Шинэ зүйл их байх тусам өндэр оноо авах магадлал багасч байгаа хэрэг. Дор хаяж багш нар нь шинэ шалгалтад бэлтгүүлэх арга зүйг олж, суралцах шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр энэ өөрчлөлт нь манайхны авах болсон онооны хэмжээг хэсэгтээ багасгах болов уу.
-Гэхдээ ТОЕFL-ийн шалгалт өөрчлөгдөж байгаа учраас сургалтын хөтөлбөрөө өөрчлөх болсон тухайд манай сургалтын төвүүд мэдээлэл хийхгүй, харьцангүй нам гүм байх юм?
-Манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газ рууд өөриин гэсэн ойлголттой байгаа биз ээ. Харин манай Jet international-ийн хувьд өөрчлөлтөд хэдийнэ бэлтгээд эхэлчихсэн байгаа. Ирэх жилийн есдүгээр сараас эхэлнэ гэхэд наана нь нэгдүгээр сарын 10, тавдугаар сарын 15-нд гээд хоёрхон удаа л TOEFL-ийн шалгалт хуучнаараа явагдана. Тиймээс шинэ хэлбэрийн шал-галтад одооноос бэлтгэж эхлэх нь зайлшгүй хэрэг. Ма-найхан хамтарч ажилладаг Английн Хэмпстидийн их cургуультай нийлж шинэ TOEFL-ийн шалгалтад бэлтгэх хөтөлбөрөө боловсруулаад эхэлчихсэн байгаа. Удахгүй манай багш нараас Англи руу явах болно. Мэн TOEFL-ийн шалгалт өөрчлөгдеж байгаатай холбоотой АНУ-ын Эллойно-сын их сургуульд болох сургалт семинарт багш нараа-саа явуулахаар төлөвлөж байгаа. Ер нь бүх л заах арга, хөтөлбөр өөрчлөгдөх шаардлагатай болж байна. Агуулгын 80 орчим хувь нь өөрчлөгдөж байна щуү дээ. Түүнчлэн номоо ч бүгдийг нь шинэчлэх хэрэгтэй болж байна.
-ТОЕFL-ийн шалгалтын үнэ өртөг, бэлтгэх дамжааны хөлс өөрчлөгдөх болов уу?
-Бүх зүйл өөрчлөгдөж байгаа болохоор шалгалтын төлбөр ч өөрчлөгдөх биз ээ. Одоогоор энэ бүгдийг дэлгэрэнгүй зарлаагүй байгаа. Сонирхсон хүмүүс www.toefl.org, www.ets.org гэсэн хаягаар ороод хэрэгтэй мэдээллээ авч болно. Дамжааны төлбөр ч дагаад өөрчлөгдөх нь мэдээж. Энэхүү өөрчлөлт нь багш нарыг илүү чадварлаг заахыг шаардаж байна. Бэлтгэх хугацааны хувьд ч өөрчлөлт гарах биз. Мөн бичгийн англи хэлийг голлон, ярианы өндэр түв-шинд бэлтгэх хэрэгтэй бол-лоо. Тиймээс ч манай багш нарангли, америк мэргэжлийн багш нар урьж авчрахаар яриЛцаж байгаа. Энэ нь сайн дурын гэгдсэн мэргэжлийн буе хүн биш нь ойлгомжтой.
-Танайх сургалтын хөтөлбөрөө маш удаан хугацаанд боловеруулсан нь их үр дунтэй байсан гэдэг…
-Манайх үйл ажиллагаа-гаа 1995 онд эхэлеэн ч ТОЕFL-ийн шалгалтад бэл-дэх сургалтад 2000 оноос орсон. Бид энэ хугацаанд уг сургалтыг хэрхэн явуулах вэ тэж судалгаа явуулсны дүнд эхлүүлеэн нь маш үр ашигтай байсан. Манай сургалтад сураЛцсан оюутак залуус ТОЕFL-ийн шалгалтад өндэр оноог нь авдаг жишиг хэдийнэ тргтжээ. Харин бид шинэ шалгалтад бэлдүүлэх арга зүй, сургалтын хөтөлбөрөө эртнээс бэлдэж хэрэгжүүлснээр энэ амжилтаа үргэл-жүүлнэ гэж бодож байгаа. Түүнчлэн бид хэрэглээний дүрмийг голчилж, сонсох чадварын сургалтад зориулалтай бичлэг буе радио ашиглахыг чухалчилдаг байсан нь шинэ хөтөлбөр рүү хөрвөхөд эерэгээр нөлөөлөх нь ойлгомжтой.
-Тэгэхээр бусад газруу-дынхаас танай хөтөлбөр өөр гэсэн үг үү?
-Тиим ээ. Бусад хэлний дамжаанд ТОЕFL-ийн шалгалтад бэлдэх сургалтыг заахдаа эхлээд тест аваад, үүнийгээ тайлбарлаад явдаг юм билээ. Харин бид долоо хоногийн эхний гурван өдөр хичээл зааж, онолын мэдлэ-гийг нь өгдөг. Дараа нь тест дээр ажиллана. Ямар нэгэн мэдлэгийг сурах аргатай нь хамтатган заадаг барууны хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байгаа. Ямар аргаар сонсох, унших аргаа сурчихсан хүнд тест бөглөх нь хэцүү биш гэж бид үздэг. Мэн үг цээжлүүлэх гэж олон үгийг даалгах буе утгаутгаар нь нүдлүүлдэг. Хүн шинэ зүйлийн ихэнхийг ха-раагаараа цээжилдэг гэдэг. Тэгэхээр ижил үндэстэй үсгийг салбарлуулан сургах нь үр дүнтэй байдаг юм.
-Танайд ТОЕFL-ийн шалгалтдаа бэлтгэсэн хүмүүс өндөр оноо авдаг талаар гадуур их ярьдаг л даа. Ер нь хэд орчим оноо авдаг вэ?
-Бид төгсөөд явсан хүмүүстэйгээ байнга холбоотой байдаг. Суралцаад үр дүн ямар гарсныг нь байнга харь-цуулж дүгнэлт хийдэг. Дунджаар манайхаас 6-12 суралцагч шалгалтад ороход 3-6 нь 535-аас дээш, үлдсэн нь 490-510 оноо авах жишээтэй. Ер нь сүүлийн хоёр жил манай тэгсөгчид 510-635 оноо авсан.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.