Зөвшилцлийн засгийн газар бүрдэхэд нэг алхам үлдэв

Эвслийн бүлгийн өмнөөс Н.Алтанхуягийг Сангийн, Б.Эрдэнэбатыг Батлан хамгаалахын, Н.Батбаярыг Барилга, хот байгуулалтын, Ц.Баярсайханыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Г.Батхүүг Зам, тээвэр, аялал жуулчлалын, П.Цагааныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны, И.Эрдэнэбаатарыг Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайдаар, С.Баярцогтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн байна.Ерөнхий сайдыг оролцуулалгүйгээр авч үзвэл Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн дотор УИХ-ын гишүүн буе хүн дөрөв байгаагийн нэг нь (У.Барсболд) МАХН, гурав (Н.Алтанхуяг, П.Цагаан, И.Эрдэнэбаатар) нь эвслийнх байна.
Нэр дэвшигчдийн тухай асуудлыг өчигдөр оройдоо Байнгын хороодын хурлаар хэлэлцлээ. Хамгийн эхэнд болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 19.00 цаг өнгөрч байхад Ч.Улаан, С.Баярцогт, У.Хүрэлсүх, И.Эрдэнэбаатар нарын тухай хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүд бүгд дэмжив. Хэн ч асуулт тавьж, санал хэлсэнгүй. Ер нь Байнгын хороодын хурал иймэрхүү төрхтэй болсон гэж хэлж болно. Харин Төсвийн байнгын хурлаар
Н.Алтанхуягийн тухай хэлэлцэх үед гишүүн Б.Жаргалсайхан биофизикч хүн Сангийн яамыг аваад явж дөнгөх болов уу гэсэн бодолтой байгаагаа хэлсэн. Н.Алтанхуяг, сайд хүн яамаа бодлогын хэмжээнд удирдах ёстой. Тиим болохоор тоо бодох нь Сангийн сайдын хийх ажил мэн ч юм уу, биш ч юм уу. Бодох байлаа ч физикчид дөрвөн аргын тоонд муугүй шүү гэж хариулсан.
Засгийн газрын гишуүнээр томилуулахаар санал болгож буй хүмүүсээ Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өөрийн биеэр холбогдох Байнгын хороо тус бүрийн хуралд оролцон танилцуулсан юм. Харин дарга М.Энхсайхан нь өөрөө байхгүй байснаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдсангүй.
Ийнхүү Монгол Улсын шинэ Засгийн газар бүрэлдэн бий болох тун дөхөж байна. Хуучин Засгийн газрын гишүүдийг чөлөөлж, шинэ гишүүдийг томилсон тухай УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өчигдөр үдээс хойш УИХ-ын даргад өргөн барьсан.

Мөнгөтэй портфель шадар сайдын ширээнд
Шинэ танхимын шинэ Шадар сайд төсвөөр өвчилжээ. Ердеө өнгөрсөн дөрвөн жилд л Ч.Улаан тоо бодож толгой барин, тесвийн орлого, зарлагыг нэмж хассан гэж санана уу? Үгүй аж. Тэрбээр хуучин цагийн Төлөвлөгөөний комиссын элдуүр дор нухлагдаж үзсэн. Эрхүүд боловсрол эзэмшин, Тайла.ндад мэргэжил дэдшлүүлсам Ч.Үлаан..Н.Энхбаярын танхимд сангийн даамлаар өө сэв багатай ажилласан гэдэг. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг портфельдоо нандигнаж зүтгүулсээр өнгөрсөн жил батлуулсан.
Эдүгээ төрийн нүсэр механизм энэхүү хуулийн зарчмаар санхүүжиж байна. Ирэх оны төсвийн төсөл Ч.Улааны толгойд багтаж, мөнөөх мөнгөтэй портфелио Шадар сайдын ширээнд үргэлжлүүлэн залах бололтой. Ерөнхий сайдад хэлж зөвлөмөөр зөв санаа тэнд байж мэдэх юм шүү. Шадар сайд хэмээх шинэхэн суудлын эзэн хэрхэн ажиллах, ямар эрх мэдэлтэй эрхэм байхыг сониучлах олны харцнаас хэсэгтээ тэр салахгүй биз. Ц.Элбэгдоржийн харгалзагч буү, хамтрагч, ажил хэрэгчээр шүүмжлэгч нь байж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Америкжсан улстөрч
Сангажаоын бас Сэлэнгийн гэж сонгогчдоо дагуулсаар Баярцогт улс төрд дахин хөл тавьсан. АИХ, УБХ-ын хамгийн залуу депутат, гишүүнээр сонгогдож, нойрноос болж ажлаас хоцорлоо, Төрийн ордонд жинсэн өмд, футболктой орлоо гэж банга хүртэж явсан хүү өнөөдөр эрийн цээнд хүрчээ.
Сайдын алба хашна гэдэг түүнд шинэ зүйл биш. Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барьж байх үес Баярцогт хоромхон гэмээр хугацаанд Байгаль орчны сайдыг хашсан. Тэр үеийн хашрууд энэ залуугийн удирдан чиглүүлэх авьяас, шинэ соргог санааг тун сайшааж байсан гэдэг. Тэгэхлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын суудал түүнд хатуудахгүй байх гэсэн зурхай бууж байгаа юм. Ерөнхий сайд Баярцогтыг урьж хамгийн ойрын гэмээр албан тушаалд ажиллахыг хүссэн нь америк стильтэй нь холбоотой болов уу. Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар Монголын улс төрд америкжсан улстөрчид-ийн нүүр царай болж буй.

Тооны салбарыг толгойлох физикч
Алтанхуяг ардчилсан хөдөлгөөн, хувьсгалыг эхлүүлж, нийгмийн тогтолцооны огцом шилжилтийг хийх үйл явцыг өөрсдийн үзэл баримтлал, итгэл үнэмшлээр удирдан, оюун санааг нь сэлбэж явсан МУИС-ийн багш нарын нэг. Биофизикч мэргэжилтэй тэрбээр Р.Гончигдоржоос эхлүүлээд олон тоочдын хамт улс төрд түүчээлэн орж ирж, МСДН-ыг үүсгэн байгуулалцсан юм. Нийгмийн чиг баримжаатай туе намыг хүндхэн цаг үед нь залалцаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байв.
1996-2000 онд парламентын гишүүн байсан. Аль ч үед олны анхаарлын төв, харааңд өртөж, улс төрийн карьер илт хөөж байгаагүй Н.Алтанхуяг одоо тооны салбар СЭЗЯ-ыг удирдах болох нь.

Гольфод босоо сайд бодлогын яамыг толгойлох нь
Бодлогын хэмээн нэрлэж байгаа Гадаад хэргийн сайдаар залуухан хуульч тодрох нь. 2000 онд гэнэтхэн гэмээр гадаадаас залагдаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон Ц.Мөнх-Оргил 1998 онд богинохон хугацаанд энэ албыг хашсан Р.Амаржаргалыг эс тооцвол Монгол Улсын Гадаад харилцааны жолоон дээр суусан хамгийн залуу сайд байж ч магадгүй.
Боловсрол мэдлэг, үзэл бодол, хүнтэй харилцаж, өөрийгөө ойлгуулах чадвар, бусдын нүдэнд харагдах гадаад төрх байдал гээд аль аль талаасаа хэний ч нүдэнд дулаан дотно имиж бүрдүүлж чадсан энэ залууд намынхан нь төдийгүй, сөрөг хүчний улстөрчид ч муугүй ханддаг нь ажиглагддаг.
МАХН-ын ирээдүй, маргаашийн шинэчлэлийн найдвар болж олонд харагддаг, шинэ цагийн шинэ залуусын төлөөлөл болсон Мөнх-Оргил спортод чамгүй авьяастай. Гольф хэмээх манайдаа шинэхэн спортод Монголдоо босоо түүнийг амлаж гадаадаас хэрэг зориг болгон ирсэн зочид хүртэл ихэвчлэн тахимаа өгдөг гэлцдэг.
Одоо харин Монгол Улсын гадаад бодлогыг дэлхийд төлөөлөхдөө хэр хатуу ам байхыг харах л үлдлээ.

Төрд хэрэгтэй зайран улирлааУлсын бага хурлаас эхлэн парламентад завсаргүй сууж байгаа цөөн хүний нэг бол Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж билээ. Өөрийгөө эх оронч хэмээн хэлэх дуртай; энэ эрхэм хурц үг, хэнээс ч үл эмээх зоримог байдлаараа бусад гишүудээс тод ялгардаг.
Хуульч мэргэжилтэйн дээр мэргэшсэн парламентч маань олныг шуугиулсан хэрэг явдалд үе үе холбогддог гэмтэй. Хамгийн сүүлд гэхэд л Хятадын тусгай албатай холбоотой байсан хэмээх хэрэгт хутгалдан хэвлэлийнхнийг нэг хэсэгтээ ажилтай болгосон гавьяатай гэж байгаа. Түүний нэг онцлог нь төрөлхийн гэмээр хэлэмгий. Гэмт хэрэгтнуүдтэй толгой хүзүүгээ холбох шахам нөхөрлөсөн Дорнод аймгийн хуулийнхныг Ерөөсөө Дорнодыг хууль хяналтын байгууллагагүй болгочихвол яасан юм бэ гэж хэлснээрээ нугалж авсан.
Улстөрчид хэвлэлийнхэнтэй тэр бүр муудаад байдаггүй. Тэгвэл хэвлэл мэдээллийн байгууллагын дарга, эрхлэгч нарыг цуглуулж байгаад Хууль зөрчвөл хаах хүртэл арга хэмжээ авна шүү хэмээн зэмлэх зөвлөхийн дундуур хэлж, ганцхан өдрийн дотор архи, тамхины рекламыг сонмны хуудас, телевиз, радиогийн нэвтрүүлэг, гудамжны самбараас авч хаяж чадсан.
Эвслийнхэн түунийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилуулахгүй гэж хэрдээ л хор найруулсан. Бүр Нямдоржийг сайд болгохгүй л бол ямар ч буулт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан гэдэг. Гэсэн ч нам нь яаж ийгээд гаргаад ирлээ. Монголын төрд хэрэгтэй зайран-гийн нэг нь Ц.Нямдорж. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч түүнтэй хамт ажиллах нь.

Барилгаас батлан хамгаалах руу
Эх орон-МАШСН гэсэн нэртэй нам байгуулж, нэгэн цагт хувьсгалт намын хуучин кадруудыг талдаа татаж явсан энэ эрхэм Батлан хамгаалахын сайдын албанд томилогдох болов. Хувийн салбарт хүчин зүтгэж, Эрэл гэдэг нэртэй Монголдоо л аварга том компанийг үүсгэн байгуулсан тэрбээр улс төрд өөрийн гэсэн шинэ шанг татагч. УИХ-ын 2000 оны сонгуульд намаасаа ганцаараа сонгогдож байсан тэрбээр дөрвөн жилийн дараа долуулаа болж бүл нэмсэн юм. Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаатай өрсөлдөөд хэн ялсан нь тодорхойгүй болчихоод байгаа Сам.Отгонбаярын талд байдал нааштайгаар эргэвэл Эх орон-МАШСН УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд очиж болохоор байгаа билээ. Ямартай ч АН-тай туншилсний хэрэг гарав. Б.Эрдэнэбат барилгын компанийн захирал, УИХ-ын сул гишуүн байхаа нэгэнт больсноос гадна түүний хамтран зүтгэгч И.Эрдэнэбаатар нь эрхэлсэн сайдын албан тушаалд очлоо. Жижиг намын хувьд уүнээс илуү амжилт гэж юу байх билээ дээ.

Экологипн сайд эхлуулсэн ажлаа үргэлжлуүлнэ
У.Барсболд улиран сонгогдож буйд байгаль орчин, экологт онцгой санаа тавьдаг хүмүүс баярлаж байгаад эргэлзсэнгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүмжлэлд хамгийн их өртсөн түшээг нэрлэ гэвэл Байгаль орчны сайдын нэр санаанд эхлэн орно. У.Барсболд газрын, усны шинэтгэлийн бодлогыг далайцтай эхлүүлж, эмзэг чухал эдгээр алхам нь дэмжигч төдийгуй шүүмжлэгчдийн армийг бий болгосон юм.
Москвагийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг дүүргэн, Голландад мастер хамгаалсан Барсболд Ц.Элбэгдоржийн танхимын хамгийн азтай сайд болох нь. Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн үр дүнг нь үзэхээр ханцуй шамлана гэдэг урамтай явдал. Худалдаа бэлтгэлийн яам, Худапдаа үйлдвэрийн яамнаа хавтас сугавчлан хариуцлагатай ажил эрхэлж төрийн түшээгийн туршлага хурааж эхэлеэн тэрбээр энгийн, нөхөрсөг зангаа гээгээгүй яваа гэдэгт итгэе. Унаган байгаль, эгэл олонтойгоо ойрхон амьдарч, шинэ, шийдэмгий алхмуудаа үргэлжлүүлнэ гэдэгт бас найдъя.

М.Энхсапханы жигүүрийн үнэнч локомотив
Хууль зүйн дунд сургууль, МУИС-ийн Хуулийн анги, Москвагийн их сургуулийн лекцийн танхимд П.Цагаан хичээнгүй оюутан байсан гэдэг. Хожим Үндсэн хууль батлах түүхэн мөчид Б.Чимидийн хатуу шаардлага дор ажилласан туршлагатай. Үйлдвэрчний эвлэл.Хөдөлмөрийн яамны хүнд хаалгыг татаж хөдөлмөрийн хүний гараагаа эхэлж байв.
Эдүгээ П.Цагаан Сангийн сайд асан тодотгол зүүж яваа. Тэгвэл өмнөх гуншин дээр нь залгаад Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг хариуцах ачаа ирэв бололтой. Тэрбээр Ц.Элбэгдоржийн танхим дахь М.Энхсайханы фракцын локомотив болох нь. Энэ зуны халуун өдрүүдэд телевизийн дэлгэцнээ байсгээд л П.Цагаан харагдаж, Эх орон-Ардчилал эвслийн төлөө үсээ цайтал узэлцэж байх шиг санагдсан билээ. Тэртээ далаад онд дээд сургуульд элсэхээр конкурс өгч, хуулжээ хэмээн хилс гүтгүүлж зогссон бор бандиас өнөөдөр түүнд юу үлдээ бол? Хуульч, санхүүч, бизнесмэн, улстөрч гэсэн тодотголтой болсон. Харин хүнлэг, ил цагаан зангаа зангианыхаа цаана мартчихаагүй байгаа гэж найдъя.

Мэргэжсэн парламентч
Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул энэ эрхэм өндөр мэргэжил, боловсрол эзэмшсэн нэгэн. Тэрбээр ОХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургууль, Москва хотод Нийгмийн ухааны академи, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус дүүргэсэн. Эдийн засагч-математикч, хуульч мэргэжилтэй. Улсын үнийн хороо, Үнэ, стандартын улсын хороо, МАХН-ын Төв хороонд ажиллаж байсан.
1990 оноос АИХ-ын депутат, Улсын Бага хурлын гишүун, УИХ-ын гишүүнээр сонгогдон УИХ-ын Байнгын хорооны даргаар ажиллаж иреэн мэргэжсэн парламентч.
Хий багатай, намдаа ямагт түшиг нь болдог гэсэн шинж чанараараа тэр МАХН-ынханд хүндлэгддэг. Нэр дэвших бүртээ ялалт байгуулж байсан нь туүнийг олонд, улс төрийн хүрээнийхэнд МАХН-ын шилдгийн нэг гэсэн имижийг бүрдүүлж өгсөн байх. Мэргэжсэн парламентч гэсэн утгаар туүнийг сайдад нэрийг нь дэвшүүлеэнд гайхах хэрэггуй биз ээ.

ТБД-Андууд туунээс өмнө ояны танил болсон
ТБД-Андууд хэмээх худалдааны сүлжээ, супермаркет Д.Тэрбишдагва хэмээх энэ улстөрчөөс өмнө олонд танил байв. 2000 оны сонгуулийн дараахан түүний нэр бизнесийн салбараас халин улс төрийн хурээнд яригдах болж, улмаар Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдон ажиллах болсон билээ. Арын сайхан хангай нутгаас гаралтай тэрбээр Герман улсад дээд боловсрол эзэмшиж, ажил, бизнес, амжилт гээд амьдралынхаа олон сэжмээр тэр оронтой холбогдон, өөрийн гэсэн сувгийг нээж чадсан нь түүнийг Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдын зэрэгт хүргэсэн юм.
Өндэр боловсрол, насны хэрээр хуримтлуулсан туршлага, удирдах чадвар зэрэг олон хүчин зуйлсийн шалтгаалцал дунд бий болгосон бизнес болон улс төр дэх өнөөдрийн амжилт нь түүнийг төр барилцах түвшинд төлөвшсөн улстөрч нь гэдгийг илэрхийлнэ.

Сэтгүүлчээс сайдын албанд…
Тэрбээр бидний нэгэн адил сэтгуүлч мэргэжилтэй. Тиймээс ч бидний зовлонг сайн ойлгож ярилцлага, тодруулга өгөхдөө нэг их татгалзаж үнэрхдэггүй юм. Улаан-Од сонинд одоогийн Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой хамтран зүтгэж явсан тэрбээр Төрийн төв хэвлэл Ардын эрх-ийн хэлтсийн эрхлэгчээс УИХ-ын гишүүний өндэр суудалд заларсан билээ. Тэр цаг бол 1992 он. Харин түүнээс хойш 12 жил яах ийхийн зуургүй өнгөрч Т.Ганди дөрвөнтөө УИХ-ын гишүүнээр сонгогдож, тэр ч байтугай Байнгын хорооны даргаар хүртэл ажиллаад амжжээ.
Харин энэ удаа төрийн өндэр албанд зүтгэж туршлага суусан гишүүнээ нам нь Эрүүл мэндийн сайдын албанд томилохоор шийдэж. Төрд хийсэн юмтай, түмэнд хэлэх үгтэй түүнийг ийн хүмүүний амьдрахуйн хамгийн чухал албанд томилсон нь нүдээ олсон биз ээ. Үзэг нэгт нөхрийн минь үйлс нь бутэж яваг ээ.

АИХ-аас УИХ-ын гишүүн, Ардчилсан намаас сайд
Батбаярыг Фортуна гэдэг нэрээр нь хүмүус сайн мэднэ. Эрхэлдэг компанийнхаа нэрээр нэршсэн энэ залуу олны нүдэнд нэг их ил харагдаад байдаггүй. Гэсэн хэрнээ ардчилсан хүчний аливаа бодлого шийдвэр түүний оролцоогүйгээр ажил хэрэг болох нь бараг үгүй хэмээн ярилцдаг юм билээ. Тэр гарлаараа бол МҮДНяк буюу Даваадоржийн Ганболдын Үндэсний дэвшлийн намынх.
Гэхдээ Ардчилсан нам байгуулагдсан цагаас эхлэн намтайгаа ямагт ойр байж, уналт бутрал, сэргэн мандалтынх нь аль алинд мөр зэрэгцэн явж байв. Туунд-ДН-ын санхүүжилтийг бор зүрхээрээ үүрч явсан уе ч бий гэдэг юм билээ. 1999-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Бусдын угийг сайн сонсдог, ажил хэрэгч, санаачилгатай, асуудлын ая эвийг олохдоо сайн гзх мэтээр харьяанд нь ажиллаж байсан ажилтнууд хуучин даргадаа нэлээд ам сайтай байдгийг мэдэх юм байна.
Шинэ Үндсэн хуулийг эх барьж авсан АИХ-аас енөөгийн УИХ-ын гишүун хүртэлх нэлээд адармаатай урт, гэсэн хэрнээ чиг тууштай улстөрчийн замыг туулж, хэрсуүжин хатуужсан Нямжавын Батбаярт Барилга, хот байгуулалтын хэмээх шинэхэн яамны бодлогыг атгах амаргүй үүрэг ногдох бололтой.

Түүнд мэдэхгуйн зовлон байхгуй
Чингис-ийг Алтай трейдинг-ийн Батболд авчээ гэх сенсаациар тэр олны дунд анх орж ирсэн. Алтайн бүргэдүуд сагсан бөмбөгийн багийн эзэн гэдэг алдар нь түүнд анхнаасаа эерэг имижийг бүрдүүлж өгсөн санагдцаг юм. Монголын сагсан бөмбөгийн холбоо, Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч гээд тэрбээр спорт, бизнесийн ертөнцөд дуулиантайхан орж ирсэн, Улс төрд ч С.Батболд хэн болохоо тун богинохон хугацаанд таниулжээ. Орост төлөх их өрийг цэглэх Монголын талын ажлын хэсгийг ахалж, Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын Улаанбаатарын Олон улсын Ү бага хурлын гол зохион байгуулагч байв.
Сүхбаатарын Батболд уг хун нь эгэл даруухан. Харин хийсэн болгоных нь үр шим их өргэн хүрээтэй байдаг нь түүний сэтгэлгээ, зүтгэлийн царыг харуулдаг. Өнгөрсөн дөрвөн жилд тэрбээр Гадаад хэргийн дэд сайдын албыг өлхөн хашсан. Одоо нам нь түүнд итгэл хүлээлгэж, Их эвслийн гэх адармаатай Засгийн газрын Үйлдвэр, худалдааны сайдад зутгүүлэхээр шийдээд байна. С.Батболдын хувьд энэ бол толгой өвтгөх, ажлыг нь мэдэхгүй юм даа гэх зовлонгүй алба. Тэрбээр том сэтгэж, ихийг бүтээж чадна. Тэгээд ч том яамыг удирдах итгэлийг түүнд өвөрлуүлсэн байх.

Хөдөөгийн мэргэжилтэн хөгшид нялхсыг халамжилна
Ардчилсан намын хамгийн дөлгөөн, томоотой гишүүдийн нэг энэ залуу Өмнөговийн уугуул. Төрсен нутгаасаа УИХ-д гурван удаа иэр дэвшсэнээс хоёрт нь ялалт байгуулж. Говийнхон түүнд нэлээд элэгтэй ханддагийн баримт нь энэ биз. Баярсайхан өөрөө ч говийнхноо төрснөөс ялгаагүй элгэн саднаа гэж уздэгээ удаа дараа илэрхийлж байсан. 1996-2000 оны УИХ-д Байнгын хороо даргалж явсан тэрбээр Ардчилсан намын зэгсэн боловсролтой, шөргөөцөлдөхийн дөлийг унтрааж, эвлэрлийн галыг асаах чиг шугамтай, намын хийгээд Монголын хөдөөгийн хөгжлийн талаарх үзэл баримтлалд өөрийн хувь нэмрийг ямагт оруулж явдаг ажил хэрэгч гишүүний нэгд тооцогдог.
Аймаг удирдаж хөдөөгийн хөгжлийн дүр төрхийг тархи сэтгэлдээ бүрдүүлж чадсан гэж хэлж болох энэ залуу Монголын өнөөгийн хамгийн эмзэг цэг болох нийгмийн хамгааллын бодлогыг хариуцах нь. Ажил эрхлэлт, ядуурал, өтгөс нялхсын тэтгэвэр тэтгэмж гээд ёстой л чөмөг дундраасан энэ ажилд түүний хүлээцтэй, уужуу ухаалаг, няхуур, хичээнгүй төрөлх чанар нь туе нэмэр болох биз ээ.

Тэр энэ салбарт өөрийн хүн
Гаваагийн Батхуү. Өвөөгөөрөө овоглодог энэ эрхэм тун олон тодотголтой. Улс төрд хэл тавихдаа Шунхлай компаниараа цоллуулж асан туүнийг тун удалгүй Дэд бүтцийн, дараа нь АПУ-гийн гэх болсон. Төрийн, аж ахуйн аль ч ажлыг хийсэн шиг хийж чаддаг болохоор нь ийн хашдаг албаар нь нэрлэдэг биз. Тэр автын инженер мэргэжилтэй, бас шаггүй сайн уяач.
Тэрбээр 1999-2000 онд Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нарын тэргүүлеэн хоёр ч Засгийн газарт Дэд бүтцийн сайдаар ажилласан. Монгол Улсын замыг тээвэр, барилга, эрчим хүч, холбоотой нь жи(д хөгжуулэхч-тал дээдду/җуу энхзэйЧ.СУЮМ зүйл хийснийг хүмүүс мэднэ. Ээлж халаатай төрийн ажлынхаа дараа улсын ууган үйлдвэрүүдийн нэг АПУ хувьчлагдахад дээлийнх нь захыг мушгиж, гүйцэтгэх захирлаар томилогдоход нь Батхүүг бизнесээ хөөхөөр шийджээ гэх хүн олон байсан. Гэвч тэр улс төрөөс хөндий байгаагүй, 2004 оны УИХ-ын сонгуульд төрсөн нутгийнхан нь дэмжиж төрийн түшээгээр сонгосон. Зунжин, намаржин дуншсан Засгийн газрын шинэ бүтцэд Батхүүгийн нэр эхнээсээ л орсон болохоор Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын сэнтийд заларсан байхад гайхаж хачирхах хүн гарахгүй биз.

Монгол Шойгу-тай боллоо
Залуусын нэлээдгүй нь МАХН-аас нүүр буруулсан 1990-ээд оны эхээр энэ залуу улс төрд хэл тавьсан гэдэг. Намынхаа залуучуудын жигүүрийг удирдан залсаар 2000 онд УИХ-д анх удаагаа сонгогджээ. 2004 онд тойргийнхон нь түүнд дахин итгэл хулээлгэсэн. Өчигдөрхөн түүний өрөөнд түр саатав. Тэрбээр УИХ-ын дарга асан Л.Энэбишийн нэг үгийг дурссансан. УИХ-д анх удаа сонгогдсон хун шинэ байдаг, хоёр дахиа сонгогдвол өөрийгөө ард түмэнд хэрэгтэй хүн юм гэж ойлгох, гурав дахиа итгэл хүлээсэн бол би төрд хэрэгтэй хүн юм гэж өөрийгөө тоох хэрэгтэй гэсэн спикер агсны угийг тэр санасан. У.Хүрэлсүх Засгийн газрын гишуүнээр, тэр тусмаа гамшгийн асуудал хариуцеан анхны сайдаар томилогдлоо.
Бидний сайн мэдэх ОХУ-ын МЧС буюу гашуун зовлонд нэрвэгдэгедэд хамгийн турүүн тусалж, авран хамгаалах үүрэгтэй Онц байдлын яамны Сергей Шойгугийнх шиг нэн хариуцлагатай уүрэг энэ залууд тохоогдлоо. У.Хүрэлсүх Батлан хамгаалахын их сургууль, Удирдлагын академи, АНУ-ын Калифорни мужийн академи, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд номын дуу сонсон, өөрийгөө цэнэглэсэн юм билээ. Монгол хүний зүрхэнд шар уе хуруулсан дуулиант мичин жил таны хэн болохыг сорихоор хүлээж байна. Танд амжилт хүсье, МЧС-ийн эрхэм сайд аа.

Шинэ танхимын сюрприз
Эрэл Эрдэнэбатаар овоглодог хэдий ч Эрдэнэбаатаргүйгээр төсөөлөх аргагүй гэж эднийхэн үздэг юм билээ. Эвсэлтэй ханилж, Эх орон-Ардчилал гэсэн нэгэн тогоонд багтан сонгуульд оролцоод ихэнх тоймчдын хувьд санаанд оромгүй ялалт байгуулсан МАШСН тоглоомын тойргийн гадна үлдэх нь гэсэн таамаглал алга боллоо. Эрэл-ээ ч, МАШСН-аа ч жинхэнэ ёсоор төлөөлж чадах хоёр эрхэм сайдын сэнтийд нэр дэвшлээ. Тэдний нэг Эрдэнэбаатар Эрэл барилга компанийг толгойлдог барилгачин, геологич хун хэдий ч улс төрд шинэков биш. Тэрбээр УИХ-ын сонгуульд төрөлх Ховддоо хоёр ч удаа нэр дэвшсэн хүн.
Энэ жилийн хувьд туүнийг гишуүнээр сонгогдох хамгийн магадлалтай хүний тоонд оруулж байсан ч санаснаар болоогүй. Гэхдээ түунийг Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдад нэрийг нь дэвшүүлеэн нь нэлээд зөв сонголт боллоо гэж дийлэнх үзэж байгаа. Түүний ажил ямагт хяналт, стандарт, чанарын асуудалтай холбоотой явж ирсэн болохоор тэр байх. Хунийхээ хувьд И.Эрдэнэбаатар даруу, нөхөрсөг, хүнлэг, жинхэнэ гүндүүгүй сайхан монгол эр гэж нөхөд нь тодорхойлдог юм билээ.
Төрийн алба түүний хүчээ сорьж үзээгүй салбар мэн хэдий ч түүнийг түуртэхгүй гэдэгт эргэлзэхгуй байж бопох биз ээ.
(өнөөдөр 2004.09.28 226)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button