Сонирхуулахад…

Америк маягаар баяжихыг хүсч байна уу?
Танд мөнгө хэрэгтэй бол Америкт очиж, хэн нэгнийг шүүхэд өгөөрэй. Та баяжиж ч магадгүй. Калифорнийн Стелла Либак замын хажуугийн Макдоналдсаас хофе захиалж авчээ. Машин хөдлөх үед кофе асгарч, өвдгийг нь түлэв. Өөрөө буруутай мэт. Хаин Селла фирмийг шүүхэд өгч бараг хоёр сая доллар нөхөн халуун байсан. Нэг гэр бүлийн хос усан сантай байшингаа хөлсүүлжээ. Байр хөлслөгч эр усан сан руу харайж ороод гэмтжээ. Тэр шүүхэд өргөдөл өгч, усан сангийн гүний хэмжээг урьдчилан хэлж сануулсангүй гэж хос хоёроос 60 сая доллар нэхжээ. Тэр ялах магадлал тун их байгаа гэнэ.

Гэрээгээр татвар болсон нь
23 настай Катарина Моранди дэлхийн хамгийн баян хүн Брунейн султаны татвар эм байж үзжээ. Тэр гэрээний дагуу тэнд хэдэн сар ажиллахдаа өдөртөө биеийн дасгал, гимнастик хийж ном уншдаг байсан ба 19 цагаас шөнөд бэлддэг. Анхилуун үнэртэн шингээсэн усан санд шумбаж, сайхан үнэрт тос түрхэн, үнэртэн уугиулдаг. Хумсаа алтан навчаар чимэн, Шанель №5 түрхдэг. 40 татвар эмсийг тусгай автобусаар дээдсийн хүлээн авалт руу аваачдаг. Тэр хоёр жил таван сар ажиллаад 65000 марк, Ролекс алтан цагтай иржээ.

Бобийн баяр
Америкийн Эйвен хотын Дундаж америк гэдэг баярт Роберт буюу Боб нэртэй 10 мянган хүн цугларчээ. Тэд ногоо хяргах машинаар уралдаж, шуудай дотор орж уралдах зэргээр олон тэмцээн зохиожээ. Баярт дан ганц Робетуудаас бүрдсэн оркестр тоглож, Боб-а-кю гэдэг шарсан мах идэцгээж, Бобиллиард тоглоцгоов.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button