Сексийг Хэн, Хэзээ, Хаана, Яаж?
Шинэ Гвинейн кивач омгийнхон ойд, ногооны газарт үүлэн борооны ажил хийдэг, учир нь урцан дотор хэдэн үеийн олон хүмүүс амьдардаг. Буру арлынхан өдөр л хурьцдаг, харин шөнө амрах ёстой гэж үздэг.
Энэтхэгийн гонда омгийнхон хэрэв гэртээ эр эмийн ажил хийвэл гал голомтын бурхныг хилэгнүүлнэ гэж айдаг.
Африкийн Атлантын эрэг орчимд амьдардаг сусу омгийн эр, эм бүгд наран шарлагын газарт очиж хурьцдаг.
Өдрийн цагаар сексддэг хосуудыг Брунейд шийтгэдэг
Мораль, ёс суртахууны тухай ойлголт улс бүрт адилгүй, өөрийн гэсэн онцлогтой байдаг. Зарим улс дээгүүр моральтай орон болж харагдах гээд хэт туйлшрах нь ч бий. Тухайлбал, Бразильд
Царай муутай болон 45 нас хүрсэн бүх эмэгтэйчүүдийг дээгүүр биеийн халхавчгүйгээр /купальникын дээд тал/ наран шарлагын газар очихыг эрс хориглсон хуулийг нутгийн эрх баригчид гаргажээ.
Бруней. Yлгэрийн гэмээр тансаг, баян энэ хаант улсад бас л өвөрмөц хачин хууль үйлчилдэг. Гэр бүлийн хосууд өдрийн цагаар сексдэхийг хатуу хориглодог хуультай. Хэрэв хуулийг зөрчих аваас брунейчуудыг 300 удаа хулсан модоор занчиж шийтгэх, дараа нь гурван сар шоронд суулгадаг байна. Гэхдээ энэ хууль зөвхөн эрчүүдэд үйлчилдэг. Учир нь мусульманы ёсоор бол зөвхөн эрчүүд сексийн амьдралыг удирдан зохицуулдаг гэж үздэг аж. Хэдий хатуу хуультай ч Брунейн хүн ам ерөөс өсөхгүй байгаа нь хачирхалтай. Магадгүй өдрийн цагаар сексдэхийг хориглосноос болсон уу яасан.
Голланд. Алдартай улаан дэнлүүний гудамж нь тив дэлхийн эрчүүдийг урин дууддаг энэ улсад цэнгэлийн газрууд нь 21 нас хүрээгүй залууст үйлчилдэггүй юм байна. Хэрэв залуу үнэхээр 21 нас хүрсэн хэдий ч овор багатай харагддаг бол паспортоо үзүүлэхэд 10-20 хувийн хөнгөлттэй үйлчлүүлэх эрхтэй гэнэ.
Улс улсын сексийн сониноос
*Австраличууд бусад үндэстнүүдийг бодвол их эрт бэлгийн амьдралд ордог.
Тэд дунджаар 15 минут хурьцалд зарцуулдаг.
*Америкчууд францчуудаас хоёр дахин бага хугацааг сексэд зориулдаг.
*Өмнөд Америкийн оршин суугчдын хувьд секс маш чухал. Ганц бие эмэгтэйчүүдийн 80 хувь нь машины арын суудал дээр биеийн жаргал эдэлснээ таатай дурсамжид тооцож байхад 72 хувь нь байгальд, харин 68 хувь нь усан санд загас наадуулах дуртай.
*Энэтхэг, Японд олны өмнө үнсэлцэх хориотой.
*Хятадууд хар шүдтэй хүүхэнд унаж үхдэг.
*Гавайчууд үнсэлцдэггүй, харин бие биеийнхээ арьсыг үнэрлэдэг.
*Германчууд сексэд 5 минут зориулдаг, гэхдээ бүтэн сайны өглөө эсвэл амралтаа авсан үедээ.
*Эрчүүдийн 80 хувь сексийн уран сэтгэмжид автдаг ба ихэнх нь түүнээ амраг бүсгүйтэйгээ хуваалцдаг.
*18-30 насны эмэгтэйчүүдийн 12 хувь нь онгон байдаг бол энэ насны эрчүүдийн ердөө 7 хувь нь хүнтэй огт хавьтаагүй байдаг.
*Италичууд автомашин, галт тэрэг, цэцэрлэгт хүрээлэн, далайн хаялга дээр энгэр зөрүүлэх дуртай. Итали охид, бүсгүйчүүд 18 хүртлээ онгон биеэ хадгалдаг ч нөхөрт гарсны дараа 47 хувь нь араар тавьдаг, харин эрчүүдийн 57 хувь нь эхнэрээ хуурдаг.
*Орос эмэгтэйчүүдийн бараг 50 хувь нь өөрсдийгөө бэлгийн хөрөлттэй, эсвэл огт дур ханаж чадахгүй гэж үздэг. Yлдсэн хэсэг нь биеийн жаргал эдлэхээс огт буцдаггүй.
*Перу улсад авокадо модыг дур хүсэл өдөөдөг гэж үздэг тул түүний жимс боловсрох үеэр охидоо гадаа гарч, зугаалахыг хориглодог.