Цэрэг дайчдын дунд хүн амины хэрэг их гарах боллоо
Мөн цэргийн ангид сэтгэл зүйч байдаггүй нь ч нөлөөлж байгаа гэнэ.Эдгээр асуудлыг шийдэхгүй бол аймшигт хэргүүд гарахгүй гэсэн баталгаа байхгүйг анхааруулсан байна. Сүүлийн үед цэрэг дайчид бие биенээ хөнөөсөн тухай байнга сонсогдож хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж олныг цочроох болсон. Зарим шашны элдэв урсгалтай холбон тайлбарлаж байгаа. Гэтэл Цэрэг, иргэний харилцааны судалгааны төвийнхөн үүнийг няцааж дараах хувилбаруудыг гаргажээ. Yүнд цаддаггүй хоол, тохигүй орчинг шантралд хүргэх үндсэн асуудлууд гэж үзэж байна. Ингээд дээрээс нь манай ард түмний таван хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй гэж байгаа. Өөрчлөлтийг нь илрүүлэх эмч ч байдаггүй нь нөлөөлдөг гэж үзэж байгаа юм. Ингээд л нэг өдөр аймшигт хэрэг хийхэд хүрчихдэг байна. Тэгэхээр эдгээр асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй байгааг мэдэгдэж байна.
-Цэргийн албан хаагчид дотроос элдэв гэмт хэрэг гарах явдал ихэсч байна. Манай судалгааны төв дээр үндсэндээ хоёр гурван судалгаа хийгдэж байгаа. Нэгдүгээрт нь, Цэргийн алба бол хүн хөгжих орчин гэсэн судалгаа хийгдэж байгаа. Судалгааны явцад аваад үзэхэд өнөөдөр хугацаат цэргийн алба хаах явдал ямар ач холбогдолтой байна, цаашдын боломж юу байна, энэ албыг хааснаар тэр хүнд хүрэх ашиг юу байна, Монгол улсын Yндсэн хуульд заасан цэргийнхээ үүргийг биелүүллээ гээд тэр хүнд өгч байгаа өгөөж нь юу байна гэдэг ийм асуудлуудыг авч үзэх шаардлагатай нь судалгааны явцад харагдаж байна. Хоёрдугаарт, өнөөдөр хугацаат цэргийн алба хааж байгаа байр орчинг сайжруулах, хүн хөгжих орчинг бий болгох шаардлага гарч ирж байна.
Мөн цэргийн алба нь дэмий өдөр хоног өнгөрөөх газар бус, ашигтай, үнэхээр хүүхэд залуус хүсч очдог газар болох хэрэгтэйг цэргүүдийн дунд явуулсан судалгаа харуулсан байна. Тэдний ихэнх нь удирдлагаасаа цэргийн албанд компьютер, гадаад хэл заахыг, бие биедээ соёлтой харьцах, нийгмийн хамгааллыг сайжруулах гэх мэт 45 асуудлыг хүссэн байна. Мөн хаа сайгүй яригддаг архидалтыг ч багасгаж өгөхийг хүсчээ. Эдгээр асуудлыг шийдээд өгвөл нэгхэн жилийн албанаас зугтааж, шантраад байх зүйл байхгүй гэж судалгаанд оролцсон цэрэг эрс маань хүсэлтээ тавьжээ.
Дээрх хүсэлтийн зарим нэг нь огт хөрөнгө мөнгө гэж тоочих шалтаггүй, хэрэгжүүлж ч болохыг судалгааны төвийнхөн мэдэгдсэн юм. Тэд ч удахгүй Батлан хамгаалах яамандаа өргөн барих бодолтой байгаа юм байна.
/MN-25 телевиз/