Сэргэлэн охин Ян Сун аавтайгаа ирлээ

Тэрбээр аав болон менежер, бүжигчид зэрэг 13 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд өчигдөр анхны тоглолтоо UB Palace-д хийв. Тоглолтод нь үзэгчдийг халаах зорилгоор Take off хамтлаг хүрэлцэн ирж мөн Татар, Салхи хамтлаг, дуучин Yүрээ, Мөнхбат, Минжээ нар ая дуугаа өргөсөн байна. Мөн үзэгчдийн дунд азтан шалгаруулах юм байна.
Тэрбээр өнөөдөр хоёр дахь удаагаа тоглох бөгөөд Lumino хамтлаг, дуучин С.Сэрчмаа нар оролцох аж. Тоглолтын үеэр тахир дутуу иргэдэд сэтгэлийн дэм өгөх зорилгоор 70 тэргэнцэр бэлэглэх гэнэ. Дараа нь түүний фэн шоу болсноор Жан На Ра-гийн айлчлан тоглолт дуусна.
Түүний тоглолтыг Монака клуб, Сансар кабелийн телевиз хамтран зохион байгуулжээ.
/Өдрийн сонин, 20041, 09.29, 241/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button