Бүх үндэстэн тэнгэрийг шүтдэг байжээ

Хурлыг Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Турк улсын Элчин сайдын яам, МУИС-ын Түрэг судлалын төв, Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм.
Хуралд БСШУ-ны сайд болон БНТУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танэр Каракаш, МУИС-ийн захирал Ц.Ганцог нар хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр Ойрхи Дорнодын Техникийн их сургуулийн профессор Исенбике Тоган Чингис хааны эзэнт гүрний ойрын ба алс хэтийн үйл ажиллагаа сэдвээр илтгэл тавьсан юм. Илтгэлийн дараа эрдэмтдийн дунд хөх тэнгэрийн талаархи сонирхолтой яриа өрнөлөө. Тухайлбал, ХIII зууны үед бүх үндэстэн тэнгэрийг шашиндаа оруулж шүтдэг байжээ. Мөн Монголын эзэнт гүрний үед тэнгэр тахих үзэл суртлаас тэнгэризм гэдэг онол бий болсон түүхтэй юм.
Хурал өнөөдөр үргэлжлэх бөгөөд ШУА-ийн археологийн хүрээлэнгийн профессор Д.Баяр Билгэ хааны тахилын онгоны талаар дахин өгүүлэх нь, ШУА-ийн олон улс судлалын хүрээлэнгийн профессор М.Хурметхан Төв Азийн уугуул оршин суугч угсаатнуудын түүхэн хөгжлийн динамикийн зарим асуудал зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавих юм.
/Өдрийн сонин, 20041, 09.29, 241/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button