Шинэ засгийн газар байгуулагдлаа
М.Энхсайхан Их өрийг ямар үндэслэл, эх үүсвэрээр шийдэж, хаанаас хэдий хэмжээний зээл авсан, үүнтэй холбоотойгоор төсөвт дарамт учирч байгаа эсэхийг, зуучлагчид ямар хэле төлсөн зэргийг асуухад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу хууль, журмын хүрээнд шийдэж, 250 сая ам. доллар шилжүүлеэн гэж Ч.Улаан хариулав.
Ингэхдээ гадаад валютын нөөцөөс 100 сая ам. долларыг арван жилийн хугацаагаар зээлж, Эрдэнэт үйлдвэрээс татварын урьдчилгаа байд-лаар 13 сая, бонд гаргаж 50 сая ам. доллар олох зэргээр эх үүсвэр бүрдүүлж өр цайрсан юм байна. Айвенхоу майнз комланид борлуулсан бонд буюу 50 сая ам. долларыг энэ ондоо барагдуулах аж. Зуучлагчаар ажилласан Чехийн компани манайхаас ямар ч шан харамж аваагүй гэсэн тайлбарыг Шадар сайд хэлж байсан. Энэ бүхнийг Л.Гүндалай, Э.Бат-Үүл нар үгүйсгэж, нэр дэвшигчийн ёс зүйгүйг гайхаж байв. М.Энхсайхан зөвшилцөл нэрийн дор сайдын алдаа, дутагдлыг нуух ёегүй, Ч.Улааныг Санхүү, эдийн засгийн сайд байхад баян хоосон, хот хөдөөгийн ялгаа эре өесөн гэж түүнийг буруутгаж байлаа. Гэвч тэд-ний зүтгэл талаар болж Ч.Улаан хамгийн бага буюу 78.1 хувийн санал авч Шадар сайдаар томилогдлоо.
У.Барсболд, Н.Батбаяр (100%), Б.Эрдэнэбат, Г.Бат-хүү, Сү.Батболд, Т.Ганди, У.Хүрэлсүх, И.Эрдэнэбаатар, Ц.Мөнх-Оргил, Т.Очирхүү, Д.Тэрбишдагва, Ц.Баярсайхан, С.Баярцогт нарын талаар гишүүд санал хэлж, асуулт тавьж нэг их цаг гарздаагүй. Харин биофизикч хүн Сангийн яамыг толгойлж, Эвслийн гайгүй санхүүчийн нэг гэх П.Цагаан (100%) Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг удирдах болсонд Л.Одон-чимэд нэлээд таагүй хандаж, уг нь мэргэжлийн хүн яамаа авч явбал амар юм гэж зевлөж харагдсан. Зарим гишүүн түүний үгийг өлгөн авч, Одон-гоо Эрүүл мэндийн сайдад са-наархаад л РВ-аа хийж байна гэж егөөдөх нь чуулганы танхимын базаахгүй уур амьс-галыг хэдэн хором эвдеэн. Сангийн сайд болсон Н.Алтан-хуяг намынхаа даргаас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхдийн мөнгийг өгч эхлэхгүй бол суудалтай чинь ярина шүү гэсэн хатуу анхааруулга хүр-тээд авна билээ.
Хэлэмгий, доломгойгоо-роо зард гарсан Ц.Нямдорж сайд харин томоотой гэгч нь тэвчээр заан сууж цоо шинэ дүр төрхийг өөртөө бий болгоод амжих шиг болсон. Хэн ч тэвчихийн аргагүй хатуу үг, дайралт давшилтийг тэр л давж гарсан гэхэд болохоор байлаа. Асуулт, хариултын цагаар Э.Бат-Үүлийн ээлж тохиож, Л.Гүндалайг спиртийн хэрэгт хутгана гэсэн чинь юу болсон бэ, Н.Энхбаярт 500.. саяын авлига өгөхөөр завдсан нэг хүн байгаа гэсэн, тэрийг олж тогтоосон уу гэх зэргээр давшилсан. Ц.Нямдорж, Спиртийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм билээ. 500 саяын хэргийг шалгасан юм байхгүй. Үүнд хариулах боломжгүй юм байна гэж их л намуун даруу өнгөөр хариу барьсан.
М.Энхсайханы ээлж болж,
-Таны намтрыг уншлаа. Хамгийн сүүлд 15 жилийн өмнө л нэг мэргэжил дээш-лүүлсэн юм байна. Мэргэжил, боловсролдоо анхаарвал яасан юм бэ гэж тодруулахад Ц.Нямдорж,
-1989 оноос хойш мэргэжлээ дээшлүүлээгүй юм байна. Гэхдээ би УИХ-д сууж, чадварлаг багтай ажиллаж байгаагаа хамгийн том сургууль болдог гэж үздэг хэмээн хариулав. Э.Бат-Үүл Ц.Нямдоржийг дахин Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвших ёс суртахууны эрхгүй гэсэн шалтгаанаа Энэ хүн бол ичгүүр сонжуургүй, түүнийг сайд болгох нь ардчиллыг эрхэмлэгчдийг өдөөн хатгасан хэрэг болно гэдгээр тайлбарлаж байсан. Л.Гүндалай мэдээж хамгийн хатуу дуугарах хүн гэдэг нь тодорхой байлаа. Тэрбээр сүүлд сайдын талаарх саналаа хэлэх эрхийг УИХ-ын даргаас авч лав 20,30 минут хэртэй Ц.Нямдоржийн муу муухайг илчилж, дөрвөн жилийн турш Хууль зүй, дотоод хэргийн сайдын шууд заавраар баривчлагдаж, тагнуулж, хэлмэгдэж явснаа дурссан. Гэвч сайд энэ бүхнийг тэвчиж өнгөрүүлнэ билээ. МАХН-ын бүлгийн заргач гишүүд ч сайдыгаа өмөөрч гэнэ алдаагүйг бодоход тэднийхэн анхнаасаа чуулганы үеэр хатуу сахилга бат барих даалгавартай орж иржээ гэх сэтгэгдлииг төрүүлсэн. Д.Арвин л тэсээгүй бололтой. Та нар эр хүний жудагтай бай л даа гэж үг хаясан. М.Энхсайхан.Э.Бат-Үүл, Л.Гүндалай, Ж.Наранцацралт нар ийн түүн рүү нэлээд дайрсан ч өөрсдийн талд зургаан хүнийг л уруу татаж дөнгөсөн. 58 гишүүн санал хураалтад оролцоход 48 нь Хууль зүй, дотоод хэргийн сайдыг улираан томилох нь зүйтэй гэж үзсэн юм.
Их эвслийн гэх хаягтай Засгийн газрын гишүүд ийн чамлахааргүй зовлон туулан байж нэг юм бүрдэв. Хуучин саидуудыг гишүүнээс чөлөөлөх, Засгийн газрын саидуудыг томилох тухай УИХ-ын тогтоолыг гишүүдийн 98 хувийн саналаар баталснаар Ц.Элбэгдоржийн цоохор кабинет ажлаа эхэллээ.
Шинэ Засгийн газрын гишүүдийг батлахаас ганцхан гишүүн татгалзсан. Тэр нь Ц.Нямдорж сайд. Ийнхүү УИХ-ын анхдугаар чуулган гацан гацан байж хэлэлцэх асуудлаа дуусгаж, намрын ээлжит чуулгантаи золголоо.
Санал өгсөн гишүүд | Дэмжсэн (хувь) | Татгалзсан (хувь) | |
Шадар сайд-Ч.Улаан | 65 | 50 (78,1) | 14 (22.9) |
Байгаль орчны сайд-У.Барсболд | 67 | 60 (90,9) | 6 (9.1) |
Барилга хот байгуулалтын сайд-Н.Батбаяр | 65 | 65 (100) | 4 (6.3) |
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд-П.Цагаан | 64 | 64(100) | |
Гадаад хэргийн сайд-Ц.Мөнх-Оргил | 64 | 63 (98,4) | 1 (1.6) |
Зам тээвэр, аялал жуулчлалын сайд-Г.Батхүү | 64 | 62 (96.9) | 2 (3.1) |
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд-Ц.Баярсайхан | 64 | 63 (98.4) | 1 (1.6) |
Сангийн сайд-Н.Алтанхуяг | 66 | 65 (98.5) | 1 (1.5) |
Түлш эрчим хүчний сайд-Т.Очирхүү | 62 | 60 (96.8) | 2 (3.2) |
Yйлдвэр худалдааны сайд-Сү.Батболд | 61 | 59 (96.7) | 2 (3.3) |
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж | 58 | 48 (82.8) | 10 (17.2) |
Хүнс, хөдөө аж ахуйн сайд-Тэрбишдагва | 53 | 51 (96.2) | 2 (3.8) |
Эрүүл мэндийг сайд-Т.Ганди | 58 | 54 (94.7) | 3 (5.3) |
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга-С.Баярцогт | 60 | 58 (96.7) | 2 (3.3) |
Гамшгийн асуудал эрхэлсэн сайд-У.Хүрэлсүх | 59 | 58 (98.3) | 1 (1.7) |
Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд И.Эрдэнэбаатар | 60 | 57 (95) | 3 (5) |
Батлан хамгаалахын сайд-Б.Эрдэнэбат | 63 | 59 (93.7) | 4 (6.3) |
(өнөөдөр 2004.09.29 227)